fitness
  • 465 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-09

Намрын чуулганы эхэнд 2024 оны төсвийн төсөл өргөн баригдсан хэдий ч, 

  • Дорноговьд алга болсон охины эрэл хайгуулын ажил
  • Ногоон автобус дагасан авлигын асуудал, саатуулах ажиллагаанууд,
  • Хотын дарга солигдож, хоёр сайдын суудал сэлгэн томилогдсон байдал зэргээс үүдэн, олон нийтийн анхаарал сонгуулийн жилийн төсөвт төдийлөн төвлөрөөгүй байна. 

Энэ Удаа Төсвийн Төсөл Дэх 2024.04.01-Нээс Цалин, Тэтгэвэр, Халамжийн Нэмэгдлийн Талаарх Мэдээллийг Хүргэж Байна. Уг Нэмэгдлийн Хэлбэр Нь, 

  1. Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмнэ. Үүнд 217.7 мянган иргэн хамрагдаж, 2024 оны төсөвт 532 тэрбум төгрөг суулгаж өгнө. 
  2. Өндөр настны тэтгэврийг нэмж, нийт 516.8 мянган иргэнийг хамруулна. Уг нэмэгдэлд 308.6 тэрбум төгрөгийг тусгаж, төсөвт суулгана. 
  3. Бусад нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн төрлийг нэмж, нийт 146.9 мянган иргэний гар дээрх өгөөжийг дээшлүүлнэ. Энэ зардлыг 40 тэрбумаар тооцож, төсөвт суулгажээ. 

Дээрх гурван төрлийн нэмэгдэл нийт 881 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг 2024 оны төсөвт суулгаад баталчих тул шууд 2024.04.01-нээс хэрэгжээд явчих юм байна. Уг нэмэгдлүүдэд нийт 881.4 мянган хамрагдах тооцоолол гарчээ. 

Монгол Улс нь сонгуулийн насны 2 сая орчим иргэнтэй. Үүний 40 орчим хувьд сонгуулиас хоёр сарын өмнө эрх баригч нам цалин, тэтгэвэр, халамжаар нь дамжуулан, төрийн нэмэгдлийг өгч буй далд хэлбэр юм. 

Сонгуулийн тухай хуулиар он гарсаар аливаа халамжийн чанартай үйл ажиллагаа явуулах бүх боломжууд хаасан зохицуулалтыг шинэчлэн хийсэн. Тиймээс ч эрх барьж буй нам өөрт буй давуу эрхээ ингэж ашиглаж байгаа гэж тайлбарлаж болно. 

Өмнө нь, 2016 оны сонгуулийн өмнө АН-аас сонгуулийн өмнөхөн “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн хувьцаа”, “Сайн малчин” хөтөлбөрүүд зарлаж, 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр АН мөрийн хөтөлбөрөө бүхэлд нь “Иргэн бүрд Эрдэнийн хувь” гэж нэрлэн нэг сая төгрөг, МАХН иргэн бүрд 1.5 сая төгрөг тус тус олгоно зэргээр амладаг байв. 

Харин эрх баригчдын тухайд сонгуулиас өмнө төсвийн тодотгол хийж, цалин тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлэхгүйгээр өмнөх оны тодотголтойгоо уялдуулан, төсөвтөө шууд суулгаж өгөх аргачлалыг хэрэгжүүлжээ. 

ЭХ СУРВАЛЖ: Г.ИТГЭЛ

Бусад мэдээ

Монголын анхны 4 улирлын ногоон байгууламж болох Winter garden нээлтээ хийлээ

Монголын анхны 4 улирлын ногоон байгууламж болох Winter garden нээлтээ хийлээ

“ТЭСО ПРОПЕРТИС” групп нь дотоодын үл хөдлөхийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан а

Л.Ариунтуяа: Хотын төвд барилга барина гэдэг боломжгүй зүйл

Л.Ариунтуяа: Хотын төвд барилга барина гэдэг боломжгүй зүйл

НИТХ-аар Сүхбаатар дүүргийн 2,7-р хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд “Их багтаамжийн давхар авт

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.