fitness
  • 429 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-11

БНСУ-д монгол хүүхдийн эрх зөрчигдөж буй талаар Солонгос улсад ажиллаж, амьдардаг нэгэн ээж мэдээлэл хийлээ.

Б.Бадамцэцэг жил гаруйн өмнөөс БНСУ-д ажиллахын хажуугаар өөрөө ааруул тараг хийж хүүхдийнхээ эмчилгээний зардлыг цуглуулдаг байна. Мөн хүүхдээ авч явах гэхээр бичиг баримтын асуудал үүсэж, төрийн байгууллага шат шатандаа хүнд суртал гаргаж байгаа талаар ярилаа.  

skip-share

Би өнөөдөр таргаа зараад, аав нь хар ажил хийгээд ч өдрийн 260 мянган воны эмчилгээний төлбөрийг дийлэхгүй байна

"Ар гэрээ тэжээхээр гадаад орныг зорьж байгаа иргэдийн хүүхдүүдийн эрх маш их зөрчигддөг. БНСУ-д Монгол сургууль нэг байдаг, элсэхээр хүлээлгэд байгаа хүүхдүүд 2000 хүрсэн. Хэл гайгүй бол улсын сургуульд сурч болдог. Бичиг баримтын болон эцэг эхээ дагаж явах асуудлаар эрх нь зөрчигдөж байдаг.

Хүү минь өнөөдөр миний элгэнд эрүүл саруул байгаа нь монголчуудын буян юм.  Тиймээс Монголын төр олон мянган хүүхдийн эрүүл мэндэд анхаарч эмнэлэг барьж, эмнэлгийг нь тохижуулж, тоног төхөөрөмжтэй болгож, нарийн шинжилгээ хийдэг болгож өгөөч ээ. ЭМЯ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Засгийн газар энэ асуудлыг анхааралдаа аваасай. Өнөөдөр охидын өдөр ч охин ч байна уу, хүү ч байна уу бүхий л хүүхдийн эрх зөрчигдөх нийгэм бий болчихлоо.

Би өнөөдөр таргаа зараад, аав нь хар ажил хийгээд ч өдрийн 260 мянган воны эмчилгээний төлбөрийг дийлэхгүй байна. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулиа бодит байдалд нийцсэн, хариуцлагыг өндөржүүлж шинэчлэн батлаасай” гэсэн юм.

Бусад мэдээ

Дуучин Б.Сарантуяагийн "Saraa's live concert" энэ сарын 29-нд болно

Дуучин Б.Сарантуяагийн "Saraa's live concert" энэ сарын 29-нд болно

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, Батмөнхийн Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүни

ХХБ-ТАЙ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЛАГСДЫГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХАМРУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ХХБ-ТАЙ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЛАГСДЫГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХАМРУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн яам банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банктай Хамтын ажиллагааны са

Ариунзул С.
Ариунзул С.