fitness
  • 386 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-12

Уг төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох хоёр улсын Засгийн газрын хамтарсан уулзалт 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болж байна.
Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буанган, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Улсын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл нар оролцож байна.

Мөн АНУ-ын Төрийн департаментын Хүүхэд хамгааллын компакт гэрээний хэрэгжилтийн Хөтөлбөрийн менежер Мэттью Виллэмэйн, АНУ-ын Төрийн Департаментын Хүүхэд хамгааллын компакт гэрээний хэрэгжилтийн Хөтөлбөрийн багийн зөвлөх Ребекка Леснак болон Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, салбар дундын хамтарсан багийн гишүүд, төслийг хэрэгжүүлэгч талуудын төлөөлөл оролцоно.

Уулзалтаар төслийн хүрээнд 2022-2023 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэж, 2023-2024 онд хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцох юм.

Бусад мэдээ

Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орлоо

Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орлоо

Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:63 буюу “Хан хилсс хотхон – Ривер гарден – Баян монгол хороолол – МУ

Хөгжлийн Банкны асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголын эхний өдөр 59 гэрч дууджээ

Хөгжлийн Банкны асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголын эхний өдөр 59 гэрч дууджээ

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн я

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.