fitness
  • 486 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлалын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Үндэсний дата төвийн захирал М.Баттулга нар "AFNOR" олон улсын байгууллагаас “Монголын Үндэсний Дата Төв”-д олгосон “Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001” гэрчилгээг гардаж авлаа.Уг стандарт нь байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бүрдүүлэх, байгууллагын мэдээллийн хөрөнгө, түүний оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлын тасралтгүй сайжрах боломжийг олгодог давуу талтай.

Төрийн цахим шилжилтийг дэмжих эрх зүйн орчны суурь хуулиуд батлагдаж, Кибер аюулгүй байдлын тухай хуулиараа Үндэсний дата төв нь "онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллага"-д тавигдах цахим мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр тусгайлан заасан үүрэг хариуцлага хүлээсэн.

Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын шаардлагыг хангах чиглэлд ЦХХХЯ-аас өгөгдсөн чиг үүрэг, холбогдох байгууллагын хяналт, стандартын мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Мөн Франц улсын AFNOR баталгаажуулалтын байгууллагын Монгол Улс дахь итгэмжлэгдсэн байгууллага болох "Монсертф" ХХК-иар дамжуулан хоёр шатны аудитад хамрагдсанаар амжилттай нэвтрүүллээ. 

Энэ нь Олон Улсын сертификатаар үйл ажиллагаагаа баталгаажуулж, мэдээллийн аюулгүй байдлын стандартыг дотооддоо мөрдөж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх менежментийн тогтолцоог бий болгож ажиллах боломж бололцоог бүрдүүлсэн чухал алхам болов.

Эх сурвалж: ЦХХХЯ

Бусад мэдээ

Сурагчид "Өглөөний цайг өөртөө" аяныг амжилттай зохион байгууллаа

Сурагчид "Өглөөний цайг өөртөө" аяныг амжилттай зохион байгууллаа

Эрүүл, зөв хооллолтын үндэс нь өглөөний цайг тогтмол уухаас эхэлнэ. Өглөөний цай уух нь бодисын соли

Халтиргаа гулгаанаас сэргийлэн 266 тонн бодис, 250 тонн давс цацжээ

Халтиргаа гулгаанаас сэргийлэн 266 тонн бодис, 250 тонн давс цацжээ

Өнгөрөгч бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 1-нээс нийслэл хот орчмоор цас орж, цаг агаар хүндэрсэн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.