Байгууллагын хамгийн үнэт зүйлсийн нэг нь ажил мэргэжилдээ эзэн болсон чадварлаг ажилтнууд байдаг бөгөөд ажилтнуудын сэтгэл ханамжтай байдлаас ажлын бүтээмж шууд хамаардаг билээ.
Эмзүйн салбарт тэргүүлэгч АзиФарма групп ажилтнуудынхаа амьдралын чанарыг сайжруулах, сурч хөгжихөд онцгой анхаарч ирсэн бөгөөд энэ удаад ажилтнуудынхаа санхүүгийн асуудлыг дэмжих зорилгоор ХасБанктай хамтран “Хуримтлалтай ажилтан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, Азифарма группийн ТУЗ-ийн дарга Г.Баяржаргал, ХасБанкны Иргэдийн банкны газрын захирал Ц.Ганболд нар хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар АзиФарма группийн ажилтнууд ХасБанканд данс нээлгэж, цалингаасаа сар бүр тодорхой хувиар хуримтлал үүсгэх бөгөөд Азифарма группийн зүгээс мөн тухайн ажилтны цалингийн тодорхой хувьтай тэнцүү дүнг сар бүр уг дансанд нэмж урт хугацаанд, тогтвортой өсөх хуримтлалыг бий болгох юм.