fitness
  • 382 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-13

Монгол, Японы төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран “Шинэ үеийн ухаалаг тээвэрлэлт Монголд” симпозиумыг есдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг симпозиумын үеэр Монголын шинэ үеийн ухаалаг ложистикийг дэмжих ажлын хэсгийг байгуулж талууд санамж бичигт гарын үсэг зурав.

Энэхүү ажлын хэсэгт Монголын талаас Ньюком групп, Мобиком корпораци, ТокТок компаниуд болон  Цус сэлбэлт судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг орсон бол Японы талаас Aeronext, KDDI Smart Drone, Seino, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) зэрэг байгууллагууд оржээ. Эдгээр байгууллагууд хамтран дрон хүргэлтийн сүлжээ болох SkyHub® хэмээх ухаалаг ложистикийн шинэ системийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар судлах юм байна.

Түүнчлэн оролцогч талууд энэ ондоо багтаан дрон ашигласан эмнэлгийн хангамжийн сүлжээг Монгол улсад байгуулах боломжийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран хийх бөгөөд дроноор цус тээвэрлэх туршилтын ажлуудыг хийнэ гэдгээ мэдэгдэв.  

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) нь хөгжиж буй орнуудын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Японы аж ахуйн нэгжүүдийн оролцоо, бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ирсэн ба энэхүү судалгааны ажил ч уг хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болж байгаа бөгөөд Японы Aeronext болон Seino компаниудын хөгжүүлсэн, одоогоор Японы хэд хэдэн бүс нутагт хэрэгжих шатандаа байгаа шинэ ухаалаг ложистикийн систем болох SkyHub®-ийг Японоос гадаад улсад тэр дундаа Монгол улсад нутагшуулж, хөгжүүлэх эхний  алхам болж байгаагаараа онцлог юм.

"Шинэ үеийн ухаалаг тээвэрлэлт Монголд" симпозиумд Монгол, Японы ложистик, түгээлтийн салбаруудад бизнесийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон төрийн албан хаагчид, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Симпиозумыг  нээж Ньюком группын гүйцэтгэх захирал Б.Баатармөнх, JICA-н Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Шиничи Танака, CU Mongolia ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г. Чинзориг үг хэлж оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга доктор, профессор Н. ЭРДЭНЭБАЯР "Монголын анагаах ухааны салбарт дрон хүргэлтийн хүлээлт, хэтийн төлөв", Японы шинэ үеийн ухаалаг ложистикийг дэмжих зөвлөлийн ТУЗ-ийн гишүүн, Aeronext компанийн Гүйцэтгэх захирал Кейсүкэ Тожи "Япон дахь шинэ үеийн ухаалаг ложистик" илтгэлүүдийг  тавьснаас гадна Монгол улсад дрон ашигласан эмнэлгийн хэрэгслийн хүргэлтийн сүлжээ байгуулахад шаардагдах баталгаажуулалтын судалгааны явцыг танилцуулж "Монголд дроны салбарыг хөгжүүлэх үр дүнтэй хууль эрх зүйн орчин бий болгох" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэхүү төсөл нь Монгол улсын хэмжээнд ухаалаг ложистикийн шинэ үеийн бүтээн байгуулалт, дэд бүтцийг бий болгох замаар нийгэм, эрүүл мэндийн салбар тэр дундаа эмнэлгийн яаралтай тусламжид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр нэмэр оруулах юм.


Бусад мэдээ

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний ө

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 17-ны 13:00 цагт ибаримт

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.