fitness
  • 518 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ХХААХҮЯ-аас дэвшүүлсэн, үхэр сүргийг ээмэгжүүлэн бүртгэх саналыг хэлэлцэж байна. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун дараах мэдээллийг өглөө:   

-Уругвай 5 сая хүн амтай. 13 сая үхэртэй улс. Бүх үхрээ ээмэгжүүлэн бүртгэж, махаа экспортолдог. БНХАУ далайгаар махаа  бусад улсад нийлүүлж байна. Бид үхрээ ээмэгжүүлбэл бусад улсын жишгээр махаа өндөр үнээр худалдах боломжтой. 100 суманд тарьж байна. Энэ жил ногоон тэжээл тариалалт өмнөх оныхоос 40 хувиар өссөн. Малчид, иргэд, ААН-үүд ногоон тэжээлийг идэвхтэй тарьж байна. Энэ санаачилгыг орон даяар өрнүүлэх боломжтой. Сүүлийн 12 жилд малчид тооны хойноос хэт их хөөцөлдсөн.

Хувийн компани Дарханы арьс ширний үйлдвэрийг босгохоор Хөгжлийн банкнаас зээл авсан. Гэвч зээлээ зориулалт бусаар зарцуулсан тул ажил саатсан. 2025 онд үйлдвэр ашиглалтад орно. Үйлдвэрийг төрийн мөнгөөр барихгүй, харин цэвэрлэх байгууламжийг л барина. Тэр хүртэл арьс ширийг чөлөөтэй худалдана. Экспортод ямар нэг хориг тогтоохгүй гэсэн Засгийн газрын тогтоол гарсан.      

Энэ онд манай яам нийт 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг мал аж хуй, хөдөө аж ахуйн салбарынханд олгоно. Үүнээс 19 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна" гэв.

Зээл олголт ийм бага байгаад УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандав. УИХ-ын гишүүд Биокомбинатын үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологи хуучирсан тул анхаарахыг хүслээ. Мөн залуу малчдын халааг бэлдэх ямар ажил хийж байгааг, өвөлжилтийн бэлтгэл ажил, Дарханы арьс ширний үйлдвэр хэзээ ашиглалтад орох талаар салбарын сайдаас асуув.       

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Завханы иргэд хамгийн өндөр үнэтэй гурил иддэг. Өвөл -50 градус хүйтэрдэг тул өвөлжилтийн бэлтгэлийг танилцуулна уу. Дарханы арьс ширний үйлдвэр ашиглалтад орсноор малчдын орлого өснө. Малын өвчлөлийг бүрэн шийдэн үү? Монгол малын мах амттайг хөрш орнууд мэддэг, авах гэдэг ч бид тэдний стандартыг яагаад хангаж чадахгүй байна вэ?" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хавар бүр улсаараа үнэтэй мах иддэг тул  махны зоорийг төсвөөс мөнгө гарган барих ёстой гэв.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Нарантуяа” Энэ онд нийт 34.9 сая малыг гоц халдварт өвчний үзлэгт хамруулахаас 81 хувийг хамруулсан. Голомтын тоо ихээхэн буурсан. Гоц халдварт өвчингүй байна. Малын тоо 71 сая байна” гэв.

5.7 сая малыг экспортлох бүрэн боломжтой гэсэн тооцоог ХХААХҮЯ хийжээ. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас журам гарган, 2022.01.01-нээс мөрдөж эхэлжээ. Нэг цонхны цахим систем бүртгүүлэхийг манай мах бэлтгэдэг компаниудад даалгасан байна. нийт 5 ААН бүртгүүлэх хүсэлтээ явуулсан байна. Олон тооны асуултад хариулах ёстой тул зарим ААН дутуу бөглөж, таван ААН л бүрэн мэдээлээ өгчээ.

 

         

УИХ-ын гишүүн Т.Аубакир “Та нар урамшууллаа бэлэн мөнгөөр өгөхөөр хүмүүс түүнийг чинь хүүхдийнхээ сургалтын төлбөрт ашиглачихдаг. Тариаланчдад бордоо хэлбэрээр олгох нь зөв. Энэ онд бороо их орсон тул та нарын хүссэн шиг их ургац хурааж авах уу? ААН-үүд ургацаа хурааж бүрэн дуусаагүй байна” гэв

Бусад мэдээ

Иргэд, доноруудыг Цагаан сарын баяраас өмнө цусаа өгөхийг уриаллаа

Иргэд, доноруудыг Цагаан сарын баяраас өмнө цусаа өгөхийг уриаллаа

Жил бүрийн хоёрдугаар сард Монголын уламжлалт сар шинийн баяртай холбоотойгоор амралт, хоол хүнсний

Монгол-Хятад-Оросын худалдаа эдийн засгийн чуулган маргааш болно

Монгол-Хятад-Оросын худалдаа эдийн засгийн чуулган маргааш болно

Монгол-Хятад-Оросын Худалдаа эдийн засгийн XVI нэгдсэн чуулган "Эдийн засгийн коридорын бүтээн байгу

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.