ҮСХ-ны байранд
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний есөн сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал болно.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвийн үүдэнд
11:00 цагт Талийгаач Г.Ганжаргалын эхнэр маргааш суулт зарлаж, гурав дахь удаагаа хийгдэж буй бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг үнэн, зөв шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардана. “Амиа хорлолт” гэж гаргасан шүүх шинжилгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа.
БШУЯ-ны 401 тоотод
11:00 цагт дотоодын дээд боловсролын байгууллагын эрэмбэ, чансааг анх удаа зарлана.
АШУҮИС-ийн Эрдмийн сургууль 3 тоот танхимд
10:00-13:00 цагт "Эрүүл мэндийн салбарын хөгжилд хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо, нөлөө" нээлттэй хэлэлцүүлэг болно.
Төрийн ордонд
14:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хороогоор Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэнэ.
15:00 цагт Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэнэ.