fitness
  • 406 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-17

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдрөөс мөрдөж эхлээд байна.

Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан холбогдох журмуудыг боловсруулж, мөрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр компанид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоод байна.

Үүнтэй холбогдуулж уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа.

зураг
 

Энэ үеэр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй этгээдүүдэд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зохицуулалтын талаарх ерөнхий ойлголт, брокерын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, хүсэлт гаргахад анхаарах зүйлс, арилжаанд оролцох үйл явц, системийн танилцуулгыг хийх зэрэг мэдлэгийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-тай хамтран олгосон юм.
 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

 

Бусад мэдээ

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган эхэллээ

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган эхэллээ

УИХ, Эрүүл мэндийн яам, ДЭМБ хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын д

Донгой багт 10 мянган мал отроор өвөлжиж буй нь туурайн зуд нүүрлэх шалтгаан болж байна

Донгой багт 10 мянган мал отроор өвөлжиж буй нь туурайн зуд нүүрлэх шалтгаан болж байна

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт энэ жил өвөлжилт хүндрэл багатай байгаа хэдий ч бусад

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн