fitness
  • 420 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-18

Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж буй "Эрсдэлгүй Улаанбаатар" аяны хүрээнд Баянзүрх дүүргийн гэр хороолол бүхий хороодын айл өрхүүдэд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэлийн үнэлгээ хийлээ. Тус ажилд Нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн таван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн, "Таван толгой түлш" ТӨХК-ийн ажилтан, хороодын хэсгийн ахлагч зэрэг давхардсан тоогоор 1100 орчим ажилтан, алба хаагч оролцсон юм.Аяны хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, 13700 өрхийн 19250 иргэнд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, 21500 санамж материал тараав. Тус үзлэг шалгалтаар Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан норм стандарт, дүрэм, журам зөрчсөн 6200 зөрчил илрүүллээ. Тодруулбал,  

  • Цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан 2598,
  • Гэр, байшингийн хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчсөн 621,
  • Үнс, нурмаа ил задгай асгасан, үнсний сав таггүй 435,
  • Пийшин, зуух гэмтэлтэй 360,
  • Яндангийн хамгаалалт хийгээгүй, залгаас буруу 1145,
  • Бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхисон 79,
  • Шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж 69,
  • Өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман доор буусан 65,
  • Цонолт өгөх магадлалтай 98,
  • Пийшин зуухны амны дор металл хуудас байрлуулаагүй 256,
  • Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй байдал хангаагүй 172,
  • Яндангаа хөөлөөгүй 302 зэрэг зөрчил дутагдлыг илрүүлэн, 280 зөрчлийг газар дээр нь арилгуулав.

Эдгээр зөрчил дутагдалд хайхрамжгүй хандсанаар гал түймэр, гамшиг осол үүсэх эрсдэлийг бий болгож, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд үнэлж баршгүй хохирол учруулж болзошгүй юм.

“Эрсдэлгүй Улаанбаатар” аян хүрээнд зохион байгуулж байгаа нэгдсэн арга хэмжээ ирэх долоо хоногт Хан-Уул дүүрэгт үргэлжилнэ.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Бусад мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Каз

Цөмийн анагаах ухааны үндэсний чадавхыг дэмжихэд Солонгос улстай хамтарна

Цөмийн анагаах ухааны үндэсний чадавхыг дэмжихэд Солонгос улстай хамтарна

Чуулганы үеэр Монгол Улс дахь цөмийн анагаах ухаан, хавдрын цацрагийн эмчилгээний үндэсний чадавхийг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.