Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өгөв. Түүний нэгдүгээр орлогчоор Хууль зүй,дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сайнзориг ажиллах болсон.Хоёрдугаар орлогчоор УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх, УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга, хуульч О.Номинчимэг ажиллах болжээ. Тэрээр Токиогийн их сургууль болон Колумбын их сургуулийг тус тус төгссөн байна.