Хур тунадас: 19-нд Халх голын сав газраар ялимгүй хур тунадас, 22-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав нутгаар, 23-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 24-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 19-20-нд тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун аймгуудын нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Хур тунадас орохгүй.
Салхи: Секундэд 5-10 метр.
Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5...-10 градус, бусад хэсгээр 0...-5 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, 20-наас бага зэрэг дулаарч шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна.