fitness
  • 419 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-19

Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр тусгайлсан чиг үүргийн байгууллагууд хамтран ажиллаж эхэллээ.

Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран улсын хилээр хууль бусаар хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлж болзошгүй сувгуудыг олж тодорхойлох, хяналтад авах “Суваг-1” тусгай ажиллагааг зохион байгуулж байна.

 Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд гаалийн байгууллага бусад хууль сахиулах байгууллагатай хамтарч тэмцэх нь гэмт хэргийн эзэн холбогдогчийг бүрэн олж тогтооход илүү үр дүнтэй. Дээрх байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах чадавхыг дээшлүүлэх, хамтын уялдаа холбоог сайжруулах, хойшлуулшгүй ажиллагааг шуурхай, оновчтой явуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Хамтарсан байгууллагуудын тусгай ажиллагааны үеэр хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан арав гаруй хууль бус үйлдлийг таслан зогсоожээ. Суваг-1 ажиллагааны хүрээнд 2600 хүн тун буюу  их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэн, хураан аваад байна.  

Хууль сахиулах гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас цаашид энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд тасралтгүй тусгай ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

Түүнчлэн үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодис, түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар нэвтрүүлэх зөрчлийг таслан зогсоох зорилгоор хөрш орны болон бусад улсын хүчний байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах  зорилго бүхий тусгайлсан арга хэмжээг Монгол Улсын бүх хилийн боомт, 18 гаалийн газар, хороодын хилийн болон гүний гаалийн байгууллагын нийт гаалийн хяналтын бүс, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт үе шаттай зохион байгуулна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. 

Бусад мэдээ

Т.Аюурсайханы ажлын өрөөнд болон гэрт нь нэгжлэг хийлээ

Т.Аюурсайханы ажлын өрөөнд болон гэрт нь нэгжлэг хийлээ

Өнөөдөр /2023.04.13/ Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы ажлын өрөөнд болон гэ

Талийгаач Г.Батбаярыг гадны нөлөөгүй нас барсан гэх дүгнэлт гарчээ

Талийгаач Г.Батбаярыг гадны нөлөөгүй нас барсан гэх дүгнэлт гарчээ

Амь хохирогч Г.Батбаяр нь "гаднын нөлөөгүй нас барсан" гэх дүгнэлт гарч, хэргийг хаахаар мөрдөх байг

Ариунзул С.
Ариунзул С.