fitness
  • 353 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-19

2023-2024 оны хичээлийн жилд хилчдийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулахаар Хил хамгаалах Ерөнхий газар, аймгуудын Хилийн цэргийн анги, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран ажиллаж байна.  Өнөөдрийн байдлаар нийт 293 хүүхдийг хамруулжээ.

  • Увс аймгийн 7 заставт цэцэрлэгийн салбар бүлгүүдэд 75 хүүхэд
  • Булган аймгийн 4 салбар бүлэгт 46 хүүхэд
  • Баян-Өлгий аймгийн 3 салбар бүлэгт 45 хүүхэд
  • Дорнод аймагт 2 цэцэрлэгт 78 хүүхэд
  • Сүхбаатар аймагт 6 заставын цэцэрлэгт 49 хүүхэд тус тус хамрагджээ.

Баян-Өлгий Хилийн цэргийн 0165 дугаар ангийн дэргэдэх 22 дугаар цэцэрлэг аймгийн төвөөс 150-350 км-ын зайд орших Алтай, Цэнгэл суманд хоёр салбар бүлгээ шинээр нээсэн. Мөн Хэнтий аймгийн Дадал сумын цэцэрлэг хилийн заставт салбар бүлгээ нээх бэлтгэл хангажээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар 2023 оны 06 дугаар сард “Хилчдийн бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах талаар авах арга хэмжээний тухай” хамтарсан тушаал гаргасан гэж БШУЯ-наас мэдээлэв.

Бусад мэдээ

Улаанбаатарыг дөтчилөх нь

Улаанбаатарыг дөтчилөх нь

Нийтийн тээврийн хүртээмжийн асуудлын шийдэл бол их багтаамжийн нийтийн тээвэр буюу метро. Иргэдийн

Налайх дүүрэгт зүрхний ачаалал даах чадвараа шалгуулж болох төв нээлээ

Налайх дүүрэгт зүрхний ачаалал даах чадвараа шалгуулж болох төв нээлээ

Налайх дүүргийн Спорт цогцолборт сорилын шинэ төв үүдээ нээв. Уг төвд иргэд дараах үйлчилгээг авч бо

Ариунзул С.
Ариунзул С.