fitness
  • 478 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-19

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2023.10.18/ хуралдаанаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцжээ.

Улсын Их Хурлын тухай хуулийн 28.8-д “... Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно.” гэж заасан байна.

Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлгээс Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг чөлөөлөх санал өгчээ. Дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилуулахаар тусгасан байна.

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг тус дэд хорооны гишүүнээр батлах  нь зүйтэй гэжээ.

Бусад мэдээ

Улаанбаатар хотод нохой, муурын асрамжийн газар удахгүй нээгдэнэ

Улаанбаатар хотод нохой, муурын асрамжийн газар удахгүй нээгдэнэ

"Хаягдсан нохой, муурын асрамжийн газрыг тодорхой байршлуудад удахгүй нээхээр ажиллаж байгаа"-г Хоты

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг бүтээн байгууллаа

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг бүтээн байгууллаа

Монгол Улсад анх удаа бүрэн автомат ажиллагаатай инженерийн байгууламж бүхий “Тавантолгойн нүүрс ачи

Ариунзул С.
Ариунзул С.