3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цувралт тэмцээн "Chengdu Masters 2023" энэ сарын 21-ний өглөө эхэлнэ. Дэлхийн шилдэг 12 баг өрсөлдөх тэмцээнд Монголын "Ulaanbaatar MMC Energy" баг оролцоно.
Ердөө долоо хоногийн өмнө болсон "Shanghai Masters 2023"-т түрүүлж, мастерс ангиллын тэмцээнд түрүүлсэн анхны монгол баг болсон тэд ялалтын баяраа тэмдэглэж дуусалгүй дараагийн тулаандаа орлоо.
Гэхдээ энэ удаа дархан аварга Сербийн "Ub Huishan NE", Швейцарын "Lausanne Sport LS", Литвагийн "Raudondvaris Hoptrans", Пуэрто Рикогийн "San Juan" зэрэг багууд тэдний эсрэг зогсоно.
"Ulaanbaatar MMC Energy" баг C хэсэгт хуваарилагдсан бөгөөд Шанхайн финалд тэнцүүхэн өрсөлдсөн Сербийн "Liman Huishan NE" болон Нидерландын "Utrecht" багууд тэднийг хүлээж байна.
С хэсгийн багууд хасагдах шатанд А хэсгийн багуудтай тоглоно. Тэгвэл А хэсэгт дэлхийн аварга Ub Huishan NE, Швейцарын Lausanne Sport LS болон Монголын чагт хоёр "Sansar MMC Energy" багууд өрсөлдөнө.
Шинэхэн аварга Ulaanbaatar энэ тэмцээнд багийн дөрөв дэх тоглогч Марко Дугосиягийн оронд Ц.Отгонжаргалыг бүрэлдэхүүнд багтаасан. Харин Sansar багийг А.Ананд, О.Энхбаатар, Ч.Ихбаяр, Н.Мөнхчөдөр нар бүрдүүлж байна.
Тэмцээний урьдчилсан шат аравдугаар сарын 21-иий 10:00 цагаас эхлэх бол хэсгийн шат 16:20 цагаас Ub Huishan NE - Sansar MMC Energy багийн тоглолтоор эхэлнэ. Хасагдах шат болон медалийн тоглолтууд 22-ны 16:00 цагаас эхлэх хуваарьтай.