Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын гуравдугаар улирлын буцаан олголтоосоо татвараа төлөх асуулга аравдугаар сарын 18-22-нд eBarimt аппликэйшнээр явагдаж байна.
Үүнд "Тийм" товч дарснаар
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Малын тоо, толгойн албан татвар
- Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой байдаг.
Өмнөх улиралд 18,846 иргэн НӨАТ-ын буцаан олголтоосоо 298 гаруй сая төгрөгийн хөрөнгийн албан татвар төлж байв.
Харин НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу хэзээ шилжүүлэх талаар Татварын байгууллагаас тодруулахад "Одоогоор иргэдэд буцаан олголтын мөнгийг шилжүүлэх өдөр тодорхой болоогүй байна" гэсэн юм.