fitness
  • 664 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-15

Нийгэм, эдийн засгийн бүх салбарын тоон мэдээлэл нээлттэй байршдаг Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn шинэчлэгджээ. Шинэчлэгдсэн веб сайтын онцлог болон ямар давуу талтай болсон талаар албаныхнаас тодрууллаа.

"СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ ХОЦРОГДОЛГҮЙ ГАРГАХЫН ТУЛД “ТӨРИЙН ИХ ӨГӨГДӨЛ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ"



Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа:

- Статистикийн мэдээллийн нэгдсэн сан шинэчлэгджээ. Өмнө нь www.nso.mn болон www.1212.mn тусдаа байсан бол нэгтгээд шинэчилсэн юм байна. Веб шинэчлэлийн үр дүнгийн талаар хуваалцаач?

- Бид НҮБ-ын  Хүүхдийн сантай хамтарч Статистикийн мэдээллийн нэгдсэн сан 1212.mn сайтаа шинэчилж, ашиглалтад орууллаа. Мэдээж хэрэглэгчид шаардлагатай мэдээллээ төвөггүй олдог байх нь хамгийн чухал. Шинэчлэгдсэн сайтын хамгийн том давуу тал нь энэ. Нийгэм, эдийн засгийн хөгжил маш хурдацтай болж байгаа энэ цаг үед мэдээллийн бодит, шуурхай байдал эн тэргүүний асуудал. Шинэчлэгдсэн веб сайтын хувьд мэдээлэл хайхад илүү хялбар, цэгцтэй болж чадсан. Бид статистикийн мэдээллээ илүү ойлгомжтой, олон нийтэд хүртээмжтэй болгох тал дээр анхаарч тодорхой ажлуудыг гүйцэтгэж байгаагийн нэг нь энэ удаагийн шинэчлэл байлаа.

Статистик гэдэг бол энгийнээр хэлэхэд тухайн цаг үеийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны байдлыг баримтжуулж, тоон мэдээллээр түүхчилж үлдээж байгаа хэлбэр гэж ойлгож болно. Цаг үеийн хувьд ч тэр, хэрэглэгчдээс ирж байгаа хүсэлтийн хувьд ч шинэчлэл хийх шаардлага бий болсон юм. Зарим тоон мэдээллийг хайж олоход бэрхшээлтэй, ойлгомжгүй байна гэх санал, шүүмж бидэнд цөөн биш удаа ирж байсан. Хайж байсан мэдээлэл нь цахим сайтад байхгүй биш байсан ч зарим талаар ойлгомжгүй, замбараагүй байжээ. Олон нийтэд нээлттэй тавьчихсан байхад л энэ мэдээллийг олоод өгөөч гээд найз, нөхөд хүртэл асууна. Энэ мэтчилэн санал, шаардлагуудад үндэслэн энэ удаагийн шинэчлэлээ амжилттай хэрэгжүүллээ.

Чухалчилж хэлэх нэг зүйл бол статистик мэдээлэл хэрэглэгчдийн санал, шүүмж бидэнд хамгийн үнэ цэнтэй. Тэгэхээр хэрэглэгчдийн саналыг бид нээлттэй хүлээн авч, веб сайтаа улам сайжруулсаар байх болно.  

- Аливаа веб сайтын хувьд шинэчлэл, хөгжүүлэлт хийхэд техник, технологи хүн хүчний асуудал сорилт болдог. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
- Ер нь аливаа веб сайт анхны зорилгоороо ашиглагдаж байгаа эсэхийг үнэлж, нэмэлт өөрчлөлт, сайжруулалт хийх шаардлагатай гэж үздэг шүү дээ. Сайтаа шинэчлэхдээ бид UI, UX-ийг бид мэргэжлийн байгууллагад нь даатгасан. Харахад өнгөлөг нүд булаасан сайт байлаа ч хайсан мэдээллээ саадгүй олж чадахгүй, ашиглахад хүндрэлтэй байгаа бол тухайн сайтын UX дизайн нь муу гэж үздэг юм байна.

skip-share

Aвтозамын түгжрэл бидний толгойн өвчин боллоо. Тэгвэл асуудал нь хаанаа байгааг дата мэдээлэлд үндэслэн гаргаж, шийдлээ олох боломж бий.

Харин хөгжүүлэлтийг нь манай байгууллагын Мэдээллийн технологийн баг хариуцаж ажилласан. Түүнчлэн бид Блумберг терминалын хайлтын системийг судалж, энэ жишгээр нь вебийнхээ хөгжүүлэлтийг хийлээ.

- Үндэсний Статистикийн Хороо “Төрийн их өгөгдөл” төсөл хэрэгжүүлэх гэж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Төслийн хүрээнд мэдээллүүд илүү нарийвчилсан байдлаар гарна гэж онцолж байсан шүү дээ. Нарийвчилсан мэдээллүүд шинэ вебэд байрших уу? 
- Тоон мэдээлэл задаргаатай, нарийвчилж гарснаар аливаа бодлого шийдвэр гаргахад нарийн мэдээлэлд үндэслэж оновчтой байх нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, автозамын түгжрэл бидний толгойн өвчин боллоо. Тэгвэл асуудал нь хаанаа байгааг дата мэдээлэлд үндэслэн гаргаж, шийдлээ олох боломж бий. Тоон мэдээлэл зөв байхаас гадна хэрэгтэй цаг үедээ гарч байх ёстой. Статистик мэдээллийг хэрэгтэй үед нь хугацааны хоцрогдолгүй гаргаж байхын тулд бид “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Энэ төслийн хувьд, төрийн байгууллагуудад цугларч байгаа мэдээллүүдийг нэгтгэж, хооронд нь холбоод богино хугацааны давтамжтайгаар, олон үзүүлэлтээр боловсруулан мэдээллийн сан үүсгэж, бодлого боловсруулагчид болон бизнесийнхэн, иргэдэд мэдээлэх зорилготой. Одоогийнхоос илүү цахимжсан, дата буюу өгөгдлийн шинжилгээнд суурилсан байдлаар хөгжүүлэхээр зорьж байгаа. Дэлхийн статистикийн салбарын хөгжил ч энэ чиглэлд явж байна.

Бусад мэдээ

Х.Болорчулуун: Энэ жил 183,000 тн хүнсний ногоо хураан авч дотоодынхоо 85 хувийг хангаж байна. Үнэ төдийлөн өсөхгүй

Х.Болорчулуун: Энэ жил 183,000 тн хүнсний ногоо хураан авч дотоодынхоо 85 хувийг хангаж байна. Үнэ төдийлөн өсөхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэ

62-р сургуулийн барилгын гүйцэтгэгч “Ганзосон” компанитай байгуулсан гэрээг цуцаллаа

62-р сургуулийн барилгын гүйцэтгэгч “Ганзосон” компанитай байгуулсан гэрээг цуцаллаа

Нийслэлийн 62 дугаар сургууль 4300 орчим сурагчтай. Хичээлийн хоёр байртай ба гурав дахь байр буюу ө

Ариунзул С.
Ариунзул С.