fitness
  • 364 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 24-26-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, айлчилна.
 
Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болон Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцон үг хэлж, хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлж ирсэн.
 
Энэ удаагийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулж, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч, түнш орнуудтай нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, зам, тээврийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцох эрмэлзэлтэй байгааг нотолно.
 
Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад айлчилж, Сайд нарын танхимын дарга А.Жапаровтай хэлэлцээ хийнэ. Ерөнхийлөгч С.Жапаров, Парламентын дарга Т.Шакиев нарт бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Бусад мэдээ

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүлж байна

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүлж байна

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн 200 мянга орчим өрхийн хэрэглээ болсон сайжруулcан түлшний

АТҮТ: Зарим аймгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

АТҮТ: Зарим аймгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Автотээврийн үндэсний төвөөс 12:00 цагт сэрэмжлүүлэг мэдээлэл гаргалаа. Тодруулбал, цасаар шуурч, ав

Ариунзул С.
Ариунзул С.