fitness
  • 547 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-16

АНУ-ын худалдааны яамны зүгээс хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Yangtze Memory Technology” зэрэг Хятадын 30 гаруй компанийг худалдааны хар жагсаалтад долоо хоногт багтаан оруулахаар төлөвлөж байгааг “Bloomberg” агентлаг онцолжээ.

Ийн хяналтын жагсаалтад орсон Хятадын компаниуд АНУ-ын Худалдааны яамнаас тусад нь зөвшөөрөл авах хэрэгтэй болно гэсэн үг. Ингэснээр Америкийн ханган нийлүүлэгчдээс холбогдох эд анги, тоног төхөөрөмж худалдан авах боломжгүй болж байгаа юм. Дээрх шийдвэр цаашлаад хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсгэхийг үгүйсгэхгүй.

Хятадын “3D NAND”” флаш хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ Хятаддаа тэргүүлэгч YMTC компани нь ухаалаг гар утсанд ашигладаг санах ойн чип үйлдвэрлэдэг билээ. Нэг хэсэг “Apple” компанид ”NAND” флаш нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийж амжилттай хэрэгжүүлж байсан ч “баталгаагүй жагсаалт”-д орсноор хамтын ажиллагаагаа зогсоогоод байжээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин орон нутгийн цагаар 14-ний өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр уг асуудлын талаарх түүний байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Энэ бол эдийн засагт илт заналхийлж буй үйлдэл. Шинжлэх ухаан, технологийн салбарт дарамт шахалт үзүүлж буй хэрэг юм. Хятад улс өөрийн орны аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно” хэмээв.

Мөн хагас дамжуулагч литографийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Нидерландын “ASML” компанийн гүйцэтгэх захирал Питер Беннинк “Нидерландын тал АНУ-ын хэрэгжүүлж буй Хятадад сүүлийн үеийн хагас дамжуулагчийн эд анги, тоног төхөөрөмж экспортлох хязгаарлалтад нэгдэх эсэхдээ эргэлзэж байгаа” гэдгээ илэрхийлсэн байна.

АНУ-ын засаг захиргаа Хятадын өндөр технологийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн экспортод ийнхүү хяналт тавьж эхэлснээсээ хойш Нидерланд болон Японы хагас дамжуулагчийн эд анги, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийг уг шийдвэрт нэгдэхийг уриалж байгаа талаар “MBC”-д мэдээлжээ.

Бусад мэдээ

Өнөөдөр цахилгаан хязгаарлах гурван дүүрэг...

Өнөөдөр цахилгаан хязгаарлах гурван дүүрэг...

Өнөөдөр буюу 08 дугаар сарын 07-ны өдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ.

Цахилгаан шат хүлээн зогссон иргэдэд нөхөрсөг зөвлөгөө өгчээ

Цахилгаан шат хүлээн зогссон иргэдэд нөхөрсөг зөвлөгөө өгчээ

Цахилгаан шат уу? Эрүүл мэндийн явган шат уу?" алхалтын зөвлөгөө өгөх өдрийг зохион байгууллаа.Орон

Ариунзул С.
Ариунзул С.