Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр ОХУ-ын Гэгээрлийн яамны орлогч сайд Д.Е.Грибовыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд дэд сайд Г.Ганбаяр Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн комиссын 25 дугаар хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотын 162 дугаар сургуулийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж “Хамтарсан сургууль байгуулах тухай” тогтоол батлагдсан тухай мэдэгдсэн юм.“Хилийн чанад дахь орос багш” төслийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд 162 дугаар сургуульд 5, бусад сургуулиудад мэргэжлийн орос хэлний 8 багшийг урьж ажиллуулж байгаа, цаашид хамтарсан сургуулиудын үйл ажиллагааг дэмжих, багш нарт мэргэжил, арга зүйн сургалт явуулах хэрэгцээ шаардлагатай талаар хэллээ.
ОХУ-ын Гэгээрлийн яамны орлогч сайд Д.Е.Грибов мэргэжлийн боловсролын чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал , ОХУ-ын мэргэжил сургалтын 12 байгууллагатай хамтрах, хүүхдийн зуны зуслан, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр улсын хичээлээс гадуур үйл ажиллагаа явуулдаг төвүүдийг холбох, робот техник, технологийн сургалтууд явуулах зэргээр хамтран ажиллахад боломжтой гэлээ.
Талууд В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовын Багшийн их сургуультай хамтран:
Эх сурвалж: БШУЯ