fitness
  • 405 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-25

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд өнөөдөр Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно. Өмнөх шүүх хурлын үеэр өмгөөлөгч солигдсон, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан шалтгаанаар шүүх хуралдааныг өнөөдөр буюу аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм.Өнөөдрийн шүүх хуралдаанд:

  • Шүүгдэгч: Ц.Хулан, Б.Отгонбаатар
  • Өмгөөлөгч: Ч.Өнөржаргал, Ц.Оюунбаатар, Ц.Одмаа, Д.Дүгэржав
  • Прокурор: Г.Цогтгэрэл, М.Энхбаатар нар оролцох товтой байна.

Эргэн сануулахад, Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс /2023.07.25/ Ц.Хуланд 9 жил 6 сар, Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөгийг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч Ц.Хулангаас 159 сая төгрөгийг, шүүгдэгч Б.Отгонбаатараас 78 сая төгрөгийг тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Бусад мэдээ

ЦАГ АГААР: Нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

ЦАГ АГААР: Нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орн

Булганд “Тусч шувуухай” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг байгууллаа

Булганд “Тусч шувуухай” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг байгууллаа

Булган аймгийн Засаг даргын 2020-2024 оны “Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээн

Ариунзул С.
Ариунзул С.