fitness
  • 234 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-25
  • Жүдо бөхийн Абу Дабигийн их дуулга тэмцээн эхэллээ
  • Эхний өдөр Б.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Абу Дабигийн их дуулга өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй -66 кг жинд Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медаль хүртэв. 28 настай Б.Эрхэмбаяр орос бөх Руфат Алескеров, Европын аваргын хүрэл медальт Латвийн Антони Дэ Анжелис, Европын аваргын мөнгөн медальт Их Британийн Самуэл Хол нарыг ялж хагас шигшээд шалгарсан.

Гэвч хагас шигшээд их дуулгын хошой мөнгөн медальт Узбекистаны Мухриддин Тилоловт ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бөгөөд дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны Гусман Киргизбаевыг ялж медалийн тавцанд зогссон юм.

Эрэгтэй -66 кг жинд мөн Ганболдын Хэрлэн зодоглосон боловч шигшээ 16-д энэ оны Казахстаны их дуулгын аварга Испанийн Дэвид Гарсиа Торнэд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. Тус жинд Гүржийн Важа Маргелашвили аваргалав.

Абу Дабигийн их дуулгад Монголын гурван тамирчин оролцож байгаа ба өнөөдөр Лхамаагийн Энхдөл зодоглоно. Тэрээр эхний шатанд Их Британийн Этан Найрнтай барилдана.

Бусад мэдээ

223 мянган жуулчин хүлээж авч 324 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ

223 мянган жуулчин хүлээж авч 324 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ

Монгол улсад 2023 оны байдлаар нийт 223,680 жуулчин хүлээж авч 324 сая ам.долларын орлого эдийн заса

Б.Амартүвшин: Нийслэлийн хэмжээнд нийт 288 сургуулийн автобус явна

Б.Амартүвшин: Нийслэлийн хэмжээнд нийт 288 сургуулийн автобус явна

Сургуулийн автобусны үйлчилгээний талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэд

Ариунзул С.
Ариунзул С.