fitness
  • 456 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-25

Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээний дээж авсан төрийн бус байгууллагатай холбоотой асуудалд тайлбар өглөө.Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албаны дарга, ахлах комиссар Э.Оюунболд “Допингийн эсрэг үндэсний төвийн удирдах албан тушаалтнууд болон бусад мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс үндэсний бөхийн улсын болон дотоодын шинж чанартай барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээ авахдаа холбогдох хууль журам зөрчиж, зохион байгуулалттайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсан. Түүний улмаас хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

Энэ үйл ажиллагааг 2003-2008 онд Монголын Үндэсний олимпын хороо зохион байгуулж байсан бол, 2009 оноос хойш Допингийн эсрэг үндэсний төв хэрэгжүүлж байгаа юм. Тамирчдаас авсан дээжийг солих, гаднын биет оруулах боломжгүй нь тогтоогдсон” гэж мэдээллээ

Бусад мэдээ

Mom’s Touch шарсан тахиа, бургерын олон улсын сүлжээ Монголд нээлээ

Mom’s Touch шарсан тахиа, бургерын олон улсын сүлжээ Монголд нээлээ

Өдөр бүр шинэхэн, чанартай түүхий эдээр хийсэн бургер, шарсан тахиагаар хэрэглэгчдээ дайлах зорилгыг

ЭХЭМҮТ-ийн төрсний дараах тасгын засвар шинэчлэлтийн ажил дууслаа

ЭХЭМҮТ-ийн төрсний дараах тасгын засвар шинэчлэлтийн ажил дууслаа

Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сай

Ариунзул С.
Ариунзул С.