fitness
  • 431 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-25

Сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, хүүхэд бүрд сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг манлайлсан “Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэг”-ийг долоо дахь жилдээ, “Шилдэг менежменттэй ментор сургууль”-ийг анхны жилдээ шалгаруулж, индексийн урамшууллыг олголоо. Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж тус бүр 10 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг, шилдэг менежменттэй ментор сургуулиудыг шалгаруулж тус бүр 20 сая төгрөгийн урамшууллыг олгож байна.

 “Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль”-аар:

1. Налайх дүүргийн О.Оюунтуяа захиралтай “Эрдмийн оргил” цогцолбор сургууль

2. Сүхбаатар дүүргийн Б.Хишигбаяр захиралтай 11 дүгээр сургууль

3. Баянгол дүүргийн Ч.Отгондаваа захиралтай 38 дугаар сургууль

4. Баянгол дүүргийн Д.Цэцэгжаргал захиралтай Наран сургууль

5. Баянгол дүүргийн О.Мөнхзаяа захиралтай “Сэтгэмж” цогцолбор сургууль

6. Баянзүрх дүүргийн Ч.Уранбаяр захиралтай 88 дугаар сургууль

7. Хан-Уул дүүргийн С.Оюун захиралтай 115 дугаар сургууль

8. Сүхбаатар дүүргийн Б.Одхой захиралтай Логарифм сургууль

9. Сүхбаатар дүүргийн Ц.Гэрэлмаа захиралтай тусгай боловсролын 25 дугаар сургууль

10. Сонгинохайрхан дүүргийн Д.Бат-Отгон захиралтай 129 дүгээр сургууль тус тус шалгарч батламж, мөнгөн урамшууллаа гардан авлаа.

 “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг”-ээр:

1. Баянзүрх дүүргийн Х.Чимэдцэрэн эрхлэгчтэй 147 дугаар цэцэрлэг

2. Баянзүрх дүүргийн С.Ариунбаяр эрхлэгчтэй 146 дугаар цэцэрлэг

3. Багахангай дүүргийн С.Отгонтуяа эрхлэгчтэй 207 дугаар цэцэрлэг

4. Баянзүрх дүүргийн О.Үүрийнтуяа эрхлэгчтэй 257 дугаар цэцэрлэг

5. Сонгинохайрхан дүүргийн Д.Цэвэлмаа эрхлэгчтэй 91 дүгээр цэцэрлэг

6. Багануур дүүргийн М.Нэргүй эрхлэгчтэй 235 дугаар цэцэрлэг

7. Баянгол дүүргийн Я.Мөнхтуяа эрхлэгчтэй 242 дугаар цэцэрлэг

8. Хан-Уул дүүргийн В.Дэлгэрмаа эрхлэгчтэй 121.дүгээр цэцэрлэг

9. Сүхбаатар дүүргийн Г.Бурмаа эрхлэгчтэй 1 дүгээр цэцэрлэг

10. Баянзүрх дүүргийн Д.Цэрэндулам эрхлэгчтэй 202 дугаар цэцэрлэг

11. Хан-Уул дүүргийн н.Бямбаахүү эрхлэгчтэй “Маргаашийн одод” цэцэрлэг тус тус шалгарлаа.


Бусад мэдээ

Нуугдмал хөрөнгө, хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2,254 харилцах дансыг битүүмжилжээ

Нуугдмал хөрөнгө, хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2,254 харилцах дансыг битүүмжилжээ

Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу "мөрийтэй тоглоом зохион байгуулах"

ИЦББХ-ны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ

ИЦББХ-ны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуу

Ариунзул С.
Ариунзул С.