fitness
  • 594 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-16

Эрчим хүчний системийн 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1,450 МВт хүрсэн байна. Энэ өнгөрсөн оны мөн үеэс 108 МВт-аар өссөн үзүүлэлт болов. Харин тухайн өдрийн хамгийн бага ачаалал нь 1,063 МВт байж, хэрэглээг бүрэн хангахын тулд импортоор 309 МВт эрчим хүч авчээ. 

Шөнийн тарифын хөнгөлөлт эдлүүлж эхэлснээс хойш эрчим хүчний хэрэглээ оргил ачаалал буюу 19:00 цагийн байдлаар:

ОгнооЭрчим хүчний хэрэглээ2021 оны 11,12 дугаар сарын эрчим хүчний  хэрэглээтэй харьцуулахад2021 оны 11,12 дугаар сарын ИМПОРТЫН эрчим хүчтэй харьцуулахад
2022.11.131,257 МВт 94 МВт-аар  өссөн96 МВт -аар өссөн
2022.11.141,279 МВт116 МВт-аар  өссөн81 МВт -аар өссөн
2022.11.151,285 МВт95 МВт -аар өссөн 
2022.11.161,274 МВт55 МВт -аар өссөн 
2022.11.201,309 МВт42 МВт -аар өссөн 
2022.11.211,330МВт89 МВт-аар  өссөн106 МВт -аар өссөн
2022.11.221,332 МВт 55 МВт -аар өссөн 
2022.11.241,299 МВт4 МВт-аар  өссөн45 МВт -аар буурсан
2022.11.271,343 МВт93 МВт-аар  өссөн 111 МВт -аар өссөн
2022.11.291,441 МВт134 МВт-аар  өссөн182 МВт -аар өссөн
2022.11.301,431 МВт128 МВт-аар  өссөн134 МВт -аар өссөн
2022.12.011,410 МВт 115 МВт-аар  өссөн 126 МВт -аар өссөн
2022.12.041,405 МВт136 МВт-аар  өссөн228 МВт -аар өссөн
2022.12.051,423 МВт149 МВт -аар өссөн 
2022.12.061,442 МВт135 МВт-аар  өссөн130 МВт -аар өссөн
2022.12.071,437 МВт132 МВт -аар өссөн 
2022.12.121,430 МВт113 МВт-аар  өссөн 168 МВт -аар өссөн
2022.12.131,444 МВт112 МВт-аар  өссөн167 МВт -аар өссөн
2022.12.141,450 МВт108 МВт-аар өссөн309 МВт-аар өссөн

Энэ үед дотоодын эх үүсвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаад, ОХУ-аас нэмж цахилгаан эрчим хүч авч байж давдаг байна. Иймд оргил ачааллын буюу 17:00-22:00 цагт онцын шаардлагагүй бол цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, эрчим хүчний зохистой хэрэглээг хэвшүүлэхийг холбогдох албанаас зөвлөлөө.

Тодруулбал, ус буцалгагч, телевизор, утасны цэнэглэгч, кофе чанагч, угаалгын машин, гэрэлтэй олон залгуур, WiFi төхөөрөмж зэргийг хэрэглээгүй үедээ салгаж хэвшээрэй гэв. Тэжээлд залгаатай байхдаа эдгээр нь эрчим хүчийг ашигласаар байдаг буюу тэр хэмжээгээр үргүй зардлыг үүсгэдэг байна.

Эрчим хүчний хэмнэлтийн /А+, А++,А+++/ тэмдэглэгээтэй цахилгаан барааг сонгосноор эрчим хүчээ хэмнэж, сарын цахилгааны төлбөрөө бууруулах боломжтой.

Өдрийн цайны нэг цагийн хугацаанд суурин компьютерыг унтрааснаар жилд 8,900 төгрөг хэмнэх тооцоолол гарчээ.

Бусад мэдээ

НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖААНЫ 70 ОРЧИМ ХУВИЙГ ЭТТ ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ ЭЗЭЛЖ БАЙНА

НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖААНЫ 70 ОРЧИМ ХУВИЙГ ЭТТ ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ ЭЗЭЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахи

Хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн 10 багц хуулийг хэлэлцэнэ

Хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн 10 багц хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10 цагт гишүүдийн 65,8 хувийн ирцтэйгээр эхлэв.

Ариунзул С.
Ариунзул С.