fitness
  • 472 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-25

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат малчин Н-ийн нэг үхрээс энэ сарын 5-ны өдөр мал, амьтны халдварт галзуу өвчний шинж тэмдэг илэрчээ. Үхрээс дээж авч аймгийн Мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэхэд онош тогтоогдсон байна. Иймд тус сумын Засаг даргын 10.06-ны өдрийн захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, хяналтын 1 цэгт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өвчилсөн үхрийг зориудаар устгажээ.

Улмаар 2500 метр, квадрат талбайд халдваргүйжүүлэлт хийн ажиллах хугацаанд дахин мал, амьтан өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын аравдугаар 23-ны өдрийн А/177 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэмийг цуцлав.

Ташрамд мэдээлэхэд, галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг. Бүх бод мал, нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтад, үнэг, чоно, хярс зэрэг зэрлэг хөхтөн амьтан өвчилдөг. Өвчилсөн амьтдын шүлсэнд галзуугийн вирус агуулагддаг бөгөөд хазах, шүлстэх үед шархаар дамжин эрүүл амьтанд халдварладаг.

Галзуу өвчин нь өвчтэй адгуусан амьтдаас хүнд халдварладаг, вирусийн хурц халдварт өвчин юм. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өөрийн мал, амьтнаа вакцинд хамруулах, зэрлэг болон хараа хяналтгүй амьтдаас сэрэмжлэх, мал, амьтанд хазуулсан тохиолдол галзуугийн эсрэг вакцинд хамрагдах ёстойг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулжээ.

Бусад мэдээ

Цас орсноос хойших найм хоногт 435 хүн унаж, бэртсэний улмаас яаралтай тусламж авчээ

Цас орсноос хойших найм хоногт 435 хүн унаж, бэртсэний улмаас яаралтай тусламж авчээ

Сүүлийн өдрүүдэд цас ихээр орж, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтирг

Боловсролын зээлийн сангийн зээлээр сурах залуусыг ИЛ ТОД сонгон шалгаруулна

Боловсролын зээлийн сангийн зээлээр сурах залуусыг ИЛ ТОД сонгон шалгаруулна

Боловсролын зээлийн сангийн зээлээр дэлхийн шилдэг 50 их сургуульд /топ 50/ бакалаврын түвшинд сурал

Ариунзул С.
Ариунзул С.