fitness
  • 231 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-26

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд нар өнөөдөр /2023.10.23/ Төрийн албаны зөвлөлд очиж, ажиллалаа.Энэ үеэр Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооноос баталсан Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 8/1-д заасны дагуу Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд олонхын санал авч, нэр дэвшин, томилогдсон Ш.Батсүх, Ч.Эрдэнэчимэг, М.Цэрэнбат нарыг Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны албан хаагчдад болон нэн яаралтай хийх ажлуудыг танилцуулж, ажлын амжилт хүссэн юм.

Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг томилогдон ирсэн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүдэд баяр хүргэж, үйл ажиллгааныхаа талаар танилцуулга хийв.

Мөн Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр болон Ёс зүйн хорооны гишүүд Төрийн албаны зөвлөлийн "Мерит" танхимд шалгалтын "Open-exam" систем, түүний агуулга, сорилтой танилцлаа.

Эх сурвалж:  УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын алба

Бусад мэдээ

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг эхлүүллээ

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг эхлүүллээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар

Инновацын долоо хоногийн нээлтийн арга хэмжээ болно

Инновацын долоо хоногийн нээлтийн арга хэмжээ болно

08:00 цагт Ерөнхий сайд шинжлэх ухааны салбарынхантай өглөөний уулзалт хийж байна.Цэнгэг усны нөөц,

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.