fitness
  • 428 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-26

Эх сурвалж: Өргө.мн

Сургууль, цэцэрлэгүүдэд багш мэргэжилтнүүд хомсдож байна. Нийслэлийн 33 дугаар сургуульд гэхэд бага ангийн болон бусад хичээлийн багш хомсдож, шинээр ажиллах боловсон хүчин олдохгүй байгаа.Харин ажиллаж буй багш нар, хэрэглээнд ч хүрэхгүй цалинтай байгаа нь багш мэргэжил хомсдоход хүргэж байгаа гол шалтгаан болж буй талаар ярилаа.


Энэ талаар 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат “Багш боловсон хүчний тухайд, бага ангийн багш их дутагдалтай байна. Технологийн багш олддоггүй.  Математикийн багш их ховор байна. Орос хэлний багш бас олддоггүй. Багш мэргэжилтэй хүмүүс маань өөр ажил хийх нь олширсон.  Төрийн өмчийн сургуулийн нэг зовлон  байдаг юм. Гайгүй сайн ажилладаг багш нарыг маань төрийн өмчийн бус сургуулиудаас аваад явчихдаг. Аргагүй л дээ өндөр цалин амалдаг болохоор. Манай төрийн сургуулийн цалин ямар билээ. Эсвэл солонгос явж ажиллах зэрэг асуудлууд сүүлийн үед гарч байгаа” гэсэн юм.

Багш мэргэжилтнүүд хомсдож буй энэ асуудлыг ямар шийдлээр зохицуулж болох талаар "Сайн сургуулийг таны дэргэд" ТББ-ын тэргүүн Д.Наранбаяраас тодрууллаа.

Тэрээр “Гадаадад сураад ирсэн залууст хялбаршуулсан журмаар багшийн үнэмлэх олгох хэрэгтэй. Тэнд чанартай хүмүүс байгаа. Мөн тэтгэвэрт гарч байгаа багш нарыг дахин ажилд нь ав. Багш хүн бие мах бодийн хувьд хөгшрөвч туршлага, оюун ухааын хувьд улам мундаг болдог юм. Дээр нь багшлах дур сонирхлыг залууст бий болгохын тулд залуусын дуртай платформоор нь дамжуулж мэдээлэл  хүргэх хэрэгтэй. Түүнчлэн цалинг нь нэмэгдүүл. Нийгмийн даатгалын бодлогыг нь эрс өөрчил. Тэтгэврээ тооцуулаад дахин ажилдаа орж байгаа багшид нийгмийн даатгалын шимтгэлийг нь тэглэх гэх мэт боломжууд байна. Багшийн дутагдалд орж байгаа нь үнэн.  Яам юу ч хийгээгүй шүү дээ. Цэцэрлэг дээр хэрэгжүүлсэн бодлогыг нь хар. Хүүхдүүдийг зуун хувь хамрууллаа гэж баахан шоудсан. Энэ жилээс бүгдийг нь хааж байгаа. Жил болгон 200 тэрбум төгрөг гаргаж чадахгүй. Түрээс авдаг улсуудад л ашигтай” гэв.

Бусад мэдээ

Дотоодын үйлдвэрүүдэд хөөврөө тушаах малчдад урамшуулал олгоно

Дотоодын үйлдвэрүүдэд хөөврөө тушаах малчдад урамшуулал олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сарлагийн хөөврөө дотоодын үйлдвэрт тушаасан малчдад 10 мянган

Өнөөдрөөс нийслэлд гурав хоног согтууруулах ундаа худалдахгүй

Өнөөдрөөс нийслэлд гурав хоног согтууруулах ундаа худалдахгүй

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан ни

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.