fitness
  • 388 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-26

Хавдрын эмнэлгийн шинэ барилгын төсвийг батлахыг УИХ-ын гишүүдээс шаардаж, "Наран Ижий Заяа" хавдрыг даван туулагчдын холбооноос мэдээллээ.

Иргэд “Би хорт хавдартай иргэдийн төлөөлөл. Хорт хавдрыг даван туулагч. Хорт хавдрын эмнэлэг барина гэж ярьж, улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч төсөвт тусгагдаагүй байгаа нь бидний хувьд хүнд тусаж байна. УИХ 2024 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед хорт хавдрын эмнэлэг барих ажлыг төсөвт тусгахад дуу хоолойгоо өргөж байна.

ХОРТ ХАВДРЫН НАС ЗАЛУУЖИЖ, ӨВЧЛӨЛИЙН ТОО ЖИЛ ИРЭХ ТУСАМ НЭМЭГДЭЖ БАЙНА

Монгол улсад 2022 онд  6885 хүн хорт хавдраар өвчилж, үүнээс 4548 хүн нас барсан байна. Энэ бол маш өндөр тоон үзүүлэлт. 2022 онд нийт 23278 хүн хорт хавдрын даван туулагч байна.

1991 онд анх байгуулагдаж, одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй ганцхан хавдрын эмнэлэг нь ямар их ачаалалтай байдгийг хүн бүр мэднэ.

Хорт хавдрыг даван туулагч бид тогтмол давтан үзлэгт орж, эмч нартай нүүр тулж уулзахад, оочир дараалал маш их байдаг. Бараг айл бүрд  хорт хавдартай тэмцэж буй хүн байна.

Хавдар судлалын шинэ эмнэлэг баригдахад хэчнээн олон хүн үйлчлүүлж, эрт илрүүлэгт хамрагдаж, ямар олон хүний амьдралын чанар, хувь тавиланд нөлөөлөх вэ гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл үүнд яагаад төсөв тавьж өгөхгүй, гацааж байна вэ. Бид үүнийг шаардаж, УИХ-ын гишүүдэд албан ёсны хүсэлт хүргүүлж байна” гэв.

АРД ТҮМЭН ЧИНЬ ХОРТ ХАВДРЫН ДАЛАЙД ЖИВСЭН БАЙХАД ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ТӨСВИЙГ ЯАГААД СУУЛГАХГҮЙ БАЙНА ВЭ

“2024 оны төсөв урьд хожид байгаагүй маш том төсөв байна. Зардал ихтэй, үрэлгэн төсөв болж, өмнөх оноос таван их наяд төгрөгөөр томорсон байна гэдгийг эдийн засагч, судлаачид хэлж байна. Гэтэл энэ их том төсвийг баталж байж яагаад хавдрын шинэ эмнэлгийн барилгын төсвийг суулгаж өгсөнгүй, орхигдуулчхав гэдэг нь яах аргагүй нийгмийн хурц асуудал мөн. 2020-2024 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хавдрын шинэ эмнэлгийг барьж, байгуулна гэсэн заалт орсон. Мөн 2024 оны Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө УИХ-аар батлагдсан. Үүний Хүний хөгжлийн бодлогын хэсэгт хавдрын шинэ эмнэлэг барина гэж батлуулсан. Гэтэл Засгийн газар яагаад хуулиа хэрэгжүүлэхгүй байна вэ.  Сангийн сайд Б.Жавхлаан, ард түмэн чинь хорт хавдрын далайд живсэн байхад хавдрын эмнэлгийн төсвийг яагаад суулгахгүй байна вэ гэж мянга мянган хорт хавдартайгаа тэмцэж, шаналж байгаа хүмүүсийн өмнөөс асуумаар байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг оо, Монгол Улс хавдраараа дэлхийд тэргүүлж байхад хавдрын шинэ эмнэлэг барих төсвийг яагаад төсөвт суулгахгүй байна вэ. Ийм эрүүл мэндийн сайдтай байгаадаа үнэхээр ичиж байна.

Өнөөдөр Монгол Улс:

  • Элэгний хорт хавдраар 183 улсаас нэгдүгээрт,
  • Ходоодны хорт хавдраар 183 улсаас нэгдүгээрт,
  • Улаанхоолойн хорт хавдраар дэлхийд хоёрдугаарт,
  • Цус харвалтаар дэлхийд гуравдугаарт орж байна.

Монгол Улсад онц байдал зарлах хэмжээний гамшиг нүүрлээд байхад УИХ дээр хавдрын шинэ эмнэлгийг ярихгүй байгаад харамсаж байна.  УИХ-ийн гишүүдийг 2024 оны төсөв хэлэлцэж байгаа цаг үед хавдрын шинэ эмнэлэг барих төсвийг тусгаж өгөөч гэж шаардаж байна” гэв.

Бусад мэдээ

"Жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийн хугацаа дуусахаас өмнө E-Mongolia аппликэйшнээр иргэнд сануулга очдог болно"

"Жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийн хугацаа дуусахаас өмнө E-Mongolia аппликэйшнээр иргэнд сануулга очдог болно"

"Е-Mongolia 3.0" шинэчилсэн хувилбарын нээлтийн арга хэмжээг Улаанбаатар зочид буудалд өнөөдөр зохио

Үерийн далан байгууламжуудыг иж бүрнээр нь шинэчлэхэд 4.9 их наяд төгрөг хэрэгтэй гэх тооцоолол гарчээ

Үерийн далан байгууламжуудыг иж бүрнээр нь шинэчлэхэд 4.9 их наяд төгрөг хэрэгтэй гэх тооцоолол гарчээ

Одоогоор мэргэжлийн судлаачид Улаанбаатарт үерт өртөх эрсдэлтэй 86 байршлыг тогтоосон. Үүний 75 нь у

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.