Харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэхээр Ариг банк Энхтайваны гүүрний баруун урд, “Их хуралдай” оффисын хоёрдугаар давхарт шинэ салбараа нээлээ.
Нээлтийг тохиолдуулан 2023.10.26-2023.11.26-ны өдрийг дуустал хугацаанд зөвхөн тус салбарт зарим бүтээгдэхүүн, үйлчилгээнд урамшуулал зарлаад буй.
Харилцагч та бүхэн “Их хуралдай” оффист шинээр нээгдсэн салбараар даваагаас баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд үйлчлүүлэн, бүтээгдэхүүн үйлчилгээний урамшууллыг амжиж аваарай.
Ташрамд, банкны харилцагчид 100,000,000₮-н эзэн болох урамшуулалт “Аригтай хадгалъя” аянд хамрагдах боломжтой. Урамшуулалт аян болон банкны салбар нэгжийн талаарх мэдээллийг дараах сувгуудаар аваарай!