орьтон баатрууд “Монгол хаан”-ы сурталчилгааг Лондонд хийж байна.
Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг Лондон хотын Уэст Эндийн (West End) хамгийн том буюу 2,359 суудалтай танхим болох Колизей театрт найруулагч Б.Баатарын шинэчилсэн найруулгаар “Монгол хаан” нэртэйгээр 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд толилуулна.
Уг жүжгийг Их Британийн үзэгчдэд хүргэхээр Монгол, Британийн продюсерууд, маркетингийн баг, уран бүтээлчид нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэл ханган ажиллаж байна.
Тус жүжгийн тоглолтын танилцуулга зарыг Лондон хотын хөл хөдөлгөөн ихтэй метро, такси болон сурталчилгааны самбаруудаар байршуулж, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэл, мэдээллүүд гарч байгаа юм.
Мөн сурталчилгааны тусгай машинтай багийнхан болон морьтой баатрууд тоглолтын мэдээллийг түгээж эхлээд байна гэж Их Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлэв.