Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын/НДЕГ/ даргын албан тушаалд Л.Мөнхзулыг томилжээ.
Хуулийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй зарлаж, уг томилгоог хийсэн байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Л.Мөнхзулд үүрэгт ажлыг хүлээлгэж өгчээ.