Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өнгөрсөн нэгдүгээр сард өргөн барьсан. УИХ Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг зургаадугаар сард баталсан юм. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд нас барсан иргэний ар гэрт тэтгэврийн 20 хувийг өвлүүлэх заалт тусгасан. Энэ зохицуулалт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29.6-д “Даатгуулагч нас барвал түүний мөнгөжүүлсэн орлогыг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ” гэжээ. "Мөнгөжүүлсэн орлого" гэж тэтгэврийн даатгалын нэрийн дансанд бүртгэсэн орлогын бодит мөнгөн хэлбэрт шилжүүлсэн хэсгийг ойлгоно.