fitness
  • 303 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-27

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Сэжун Институт сангийн дэмжлэгтэйгээр дэлхийн 84 орны 244 салбар бүхий Сэжун Институт нь солонгос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг явуулж байна.

Улаанбаатар 2 Сэжун Институт нь МУИС-ийн Ази судлалын тэнхимийг түшиглэн 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө анхан, дунд шатны  солонгос хэлний сургалтыг танхим болон онлайн хэлбэрээр зохион байгуулж ирсэн. Мөн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бэлтгэх ТОПИК-ийн сургалт төдийгүй олон төрлийн соёлын арга хэмжээг зохион байгуулдаг.

БНСУ дахь Сэжун Институт сангаас солонгосын соёлыг таниулах зорилгоор 2020 оноос эхлэн ‘Сэжун соёлын академи’ төсөлт хөтөлбөрийг олон орны Сэжун Институтийн хүрээнд зарлан зохион байгуулж байна. Улаанбаатар 2 Сэжун институт нь Соёлын Академи төсөлт хөтөлбөрийг 3 дахь удаагаа 2023.09.25-10.25-ний хооронд нийт 4 долоо хоногийн турш солонгосын уран бичлэг, таеквондо, солонгос үндэсний хоол гэсэн 3 үндсэн төрлөөр 60 суралцагчийг амжилттай хамруулаад байгаа ба хөтөлбөр тус бүрд солонгос хэл соёлд сонирхолтой 16-35 насны 20 суралцагч хамрагдаад байна.

Бусад мэдээ

Маргаашаас эхлэн шалган нэвтрүүлэх товчоодод аялагчдаас ундаа, усны хуванцар савыг хүлээн авна

Маргаашаас эхлэн шалган нэвтрүүлэх товчоодод аялагчдаас ундаа, усны хуванцар савыг хүлээн авна

Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодод аялагчдаас ундаа, усны сав зэргийг хуванцар дахин боловср

Монголд 225 амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгалаа

Монголд 225 амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгалаа

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас

Ариунзул С.
Ариунзул С.