fitness
  • 441 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-27

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны арваннэгдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлалыг Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бөгөөд 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзана.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, Ерөнхий сайд Фам Минь Чинь нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцана.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол, Вьетнамын бизнес форум”-д оролцож, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

Бусад мэдээ

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлнэ

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлнэ

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг тэтгэ

Нэн шаардлагатай эмийг ЭМД-аас 100 хувь хөнгөлүүлж авах боломжтой

Нэн шаардлагатай эмийг ЭМД-аас 100 хувь хөнгөлүүлж авах боломжтой

ЭМДEГ-ын удирдлагууд "Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй цахимаар хуралдлаа.

Ариунзул С.
Ариунзул С.