fitness
  • 278 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-27

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” (ҮЦТХТ) болон “Стоклаб секьюритиз ҮЦК” ХХК хамтран “Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гурвалсан гэрээг цахимжуулах ерөнхий гэрээ” байгууллаа. Энэхүү гэрээг байгуулснаар Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түүхэнд анх удаа иргэд үнэт цаасны арилжааны төлбөр тооцоогоо 100 хувь онлайн хийх боломж бүрдэж байна.

Энэхүү үйлчилгээ нэвтрүүлсэн талаар “Стоклаб секьюритиз ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ё.Амарбаттай ярилцлаа.

зураг
 

- Сайн байна уу, та компанийнхаа тухай болон шинээр нэвтрүүлээд буй үйлчилгээнийхээ талаар манай уншигчдад танилцуулаач?

Манай компани нь 2021 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрлийн дагуу технологид суурилсан санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Бидний хувьд HiPay аппликэйшн дахь Үнэт цаасны үйлчилгээгээр дамжуулан гадаад болон Монгол Улсад ажиллаж, амьдарч буй бүхий л иргэддээ үнэт цаасны дансыг нь онлайнаар нээх үйлчилгээг 2022 онд шинээр нэвтрүүлж байсан. Энэ удаа шинээр нэвтрүүлсэн үйлчилгээ маань Үнэт цаасны арилжааны төлбөр тооцоогоо 100% онлайнаар гүйцэтгэх боломжийг монголдоо анх удаа нэвтрүүлээд байна.

- Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээ хэзээнээс эхлэн хэрэглэгчдэд хүрч эхлэх вэ?

Энэхүү гэрээ байгуулагдсанаар манай харилцагч иргэд маань энэ үйлчилгээг шууд авч эхлэх боломжтой болж байгаа юм. Манай компанийн зүгээс хөрөнгийн зах зээлийн шийдвэр гаргах голлох байгууллагууд болох Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг байгууллагатай сүүлийн нэг жил гаруй хугацаанд хамтран ажилласны үр дүнд, гадаад улсын сайн туршлага, хөрөнгийн зах зээлийн дүрэм журмын хүрээнд онлайн болгох технологийн шийдлийг гаргаж, IT-ийн хөгжүүлэлт хийж, бодит туршилтыг тодорхой хугацаанд амжилттай хийсний үр дүнд энэхүү үйлчилгээг нэвтрүүлээд байна. Ташрамд дурдахад энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүстээ болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн хамт олондоо тусгайлан талархал илэрхийлье.

- Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх гэрээг байгуулснаар иргэдэд ямар үр өгөөжтэй талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

Юуны түрүүнд үнэт цаасны арилжаа хэрхэн явагддаг талаар товч мэдээлэл өгөх нь зүйтэй байх. Хамгийн эхлээд хөрөнгө оруулагч иргэд маань ҮЦТХТ-д өөрийн үнэт цаасны дансаа нээлгэсэн байх шаардлагатай байдаг. Арилжааны хувьд компаниуд анхдагч зээл дээр хувьцаагаа гаргах буюу IPO хийх үед иргэд үнэт цаасны дансандаа урьдчилан мөнгөө байршуулж, арилжаанд оролцдог. Зарим тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа маш их захиалга авсан үед иргэд бүх мөнгөөрөө тухайн хувьцаанаас авч чадахгүй, хувь тэнцүүлэн хуваарилагдаж, мөнгө нь үлдэх тохиолдол гардаг. Энэ үлдэгдэл мөнгийг харилцагч буцааж өөрийн дансанд татахад, тэр дороо мөнгөө буцааж авч чадахгүй, үнэт цаасны компани дээр биеэр очиж, гэрээ баталгаажуулах, бэлэн мөнгөний хүсэлт гаргах зэрэг нэлээн олон хоног зарцуулж, тодорхой шат дамжлагаар орж, багагүй чирэгдэл учирдаг байсан асуудлыг бүрэн шийдсэн гэж хэлж болно. Жишээ нь: ХААН банкны IPO хийх үеэр маш их захиалга ирж, хувь тэнцүүлэн хуваарилалт хийж, мөнгө үлдэх асуудал маш ихээр үүсэж байсан.

- Арилжаанд орохдоо урьдчилан мөнгө байршуулахад маш хурдан шилжүүлж болдог мөртлөө тухайн хүн нь өөрийн нэр дээрх харилцах данс руугаа эргүүлж татахад багагүй хүндрэл учирдаг байж, үүнээс өөр ямар нэг асуудал шийдэгдэж байгаа болов уу?

Түүнчлэн, Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж буй ХК-иуд ногдол ашиг тараахад мөн дээр дурдсан үнэт цаасны данс руу ордог. Өөрөөр хэлбэл, иргэд ногдол ашгаа хүлээн авахад яг дээр дурдсантай адилхан хүндрэл үүсэж, цаг хугацаа их алддаг байсан асуудал давхар шийдэгдсэн. Тухайлбал: Банкнууд ногдол ашиг тараах үед иймэрхүү нэлээн асуудал үүсэж байсан.

- Дээрх үйлчилгээг нэвтрүүлснээр цаашид хөрөнгийн зах зээлд ямар эерэг нөлөө гарах вэ?

Үнэт цаасны арилжаанд оролцоход төлбөр тооцооны түргэн байдал хамгийн чухал байдаг. Энэхүү үйлчилгээг бусад үнэт цаасны компаниуд цаашдаа үйл ажиллагаандаа нэвтрүүлээд явах боломжтой болж байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлд оролцогч хөрөнгө оруулагч иргэд, ХК-иуд, үнэт цаасны компаниуд зэрэг бүх талын оролцогчдод ихээхэн эерэг үр дүн гарна. Хөрөнгө оруулагч иргэдийн төлбөр тооцооны байдал түргэн шуурхай болсноор хөрөнгийн зах дахь мөнгөний эргэлт хурдсаж, хөрвөх чадвар сайжирч, цаашлаад шинээр хөрөнгийн зах зээлд оролцогчдын бааз суурийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой ажил болсон гэж харж байна.

Бусад мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх долоо хоногоос олгоно

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх долоо хоногоос олгоно

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ. Буцаан олг

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хой

Ариунзул С.
Ариунзул С.