fitness
  • 232 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-27

Мөрөөдлийн Өдөр театрын хоёр дахь бүрэн хэмжээний тайзны бүтээл болох “Алиса – Төсөөллийн хүч” жүжиг нь Хүүхдийн гэх тодотголтой боловч бүх насныхан үзэхэд уйдамгүй, үйл явдал өрнөлтэй, өвөрмөц тайз засалтай, төсөөллийн ертөнцийг тайзнаа амилуулах мэргэжлийн багийн хамтын бүтээл юм.

Английн зохиолч Льюис Кэроллын “Алиса Гайхамшгийн оронд” дэлхийн алдартай зохиолоос сэдэвлэн М.Аззаяа найруулагчийн уран чадвараар хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан тайзны бүтээл болгон тавьсан бөгөөд авьяас чадвар нь ид оргилж буй мэргэжлийн залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлэн гол дүрүүдэд Улсын Драмын Эрдмийн Театрын авьяаслаг жүжигчид тоглож байгаа билээ. Авьяаслаг хөгжмийн зохиолч, найруулагч Д.Нямхүү, Х.Цэцэн нар зөвхөн “АЛИСА – Төсөөллийн хүч” жүжигт зориулан цоо шинэ хөгжим бичсэн бөгөөд бүтэн цомгийн хэмжээний нууцлаг, үлгэрийн мэт мэдрэмж өгөх хөгжмийн бүтээл болсон.

Алиса төсөөллийн хүч жүжиг 10-р сарын 28, 29-ний өдрүүдэд Монголын Хүүхдийн Ордны Их танхимд 11 ба 13 цагуудад тоглогдоно.

Зорилго:

  • “Алиса – Төсөөллийн хүч” Хүүхдийн жүжиг нь Боломжгүй зүйл гэж байхгүй, бүх зүйл боломжтой. Гагцхүү чи өөрөө дотроо төсөөлж чадвал бүхнийг хийх хүч чиний дотор бий” гэсэн санааг үзэгчдээ хүргэхээр зорин ажилласан.
  • Хүүхдэд зориулсан гэдэг утгаараа бүх зүйл дээр мэргэжлийн, чанартай байдлаа хадгалж үлдэхийг зорьдог.
  • Хүүхдийн төлөвшиж буй оюун санаанд  театрын урлаг хүүхдэд маш их  соёл, хүмүүжил, ёс суртахууны суурь боловсрол олгодог.
  • Энэхүү зорилгод нэгдэн хүүхэд насны хамгийн тод дурсамжийг хүүхэд багачуудад бэлэглэх эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нартаа баярлалаа.


Бусад мэдээ

Нямбаатар: Зузаан орсон цасыг эхэлж хусаад, араас нь давс, бодисоо цацна. Хайлангуут нь хусаад дахиж цацах ёстой

Нямбаатар: Зузаан орсон цасыг эхэлж хусаад, араас нь давс, бодисоо цацна. Хайлангуут нь хусаад дахиж цацах ёстой

Тэрбээр "2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Хот тохижилтын газраас дүүргүүд рүү зам, талбайн цэвэрлэгээ

ЭМЯ-нд ажиллаж байсан иргэд их хэмжээний мөнгө хахуульд авсан хэргийг АТГ шалгаж байна

ЭМЯ-нд ажиллаж байсан иргэд их хэмжээний мөнгө хахуульд авсан хэргийг АТГ шалгаж байна

Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан гэх “Ч”, “Б” нар нь удаа дараагийн үйлдлээр нэр бүхий аж ахуйн н

Ариунзул С.
Ариунзул С.