Улаанбаатарт цас орсонтой холбогдуулан давс тээвэрлэсэн тусгай зориулалтын цасны долоон камаз, шүүрийн машин найм, бичил техник 12, хог тээвэр 14 мөн үйлчилгээнд 10 техник, 423 хүний бүрэлдэхүүнтэй хариуцсан гудамж, авто замуудад ажиллаж байгаа аж.
Нийслэлд энэ өвөл 5,504 тонн давс, 7,258 тонн буюу өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их бодис нөөцлөхөөр төлөвлөжээ. Үүнээс одоогийн байдлаар 2,759 тонн бодис, 4,145 тонн давс нөөцөлсөн. Зам талбайн цэвэрлэгээний 24 байгууллага 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай юм.