fitness
  • 440 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-30

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах болон гэр хорооллыг орон сууцжуулах бодлогоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах байдлаар танилцуулав.

  • Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байгаа машинууд агаарын бохирдлын хамгийн хүнд элемент азотын давхар ислийг ялгаруулдаг болохыг эрдэмтэн судлаачид хэлж байсан. Баянхошуу, Толгойт, Ханын материал, Хайлааст, Чингэлтэй, Зурагт, Таван буудал, Дэнжийг мянга, Долоон буудал хамгийн их утаатай. Хотын төв хэсэг буюу Их тойруу орчимд автомашинаас ялгардаг азотын давхар ислээр бид амьсгалж байна.
     
  • Гэр хорооллыг дахин төлөвлөлтийг Бат-Үүл дарга санаачилж байсан ч 2012 оноос хойш үр дүнд хүрсэнгүй. Тэрбээр тодорхой байршлуудад айл өрхүүдийн газар чөлөөлөх ажлыг хийж, барилгын компаниудад дахин төлөвлөлтийн эрх олгосон. Гэвч орон сууц барих компаниуд нь айл өрхүүдийн газрыг бүхэлд нь чөлөөлж авах, барилгаа барих санхүүгийн эх үүсвэр байгаагүй.
     
  • Натур төвийн орчимд бетонон ширэнгүүд үүссэн. Учир нь барилгын компани өөрт байгаа хөрөнгийн боломжид тулгуурлан 2-3 айлын газар авч, газар дээрээ 3-4 16 давхар өндөр байшин босгож, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, хогийн бункергүй төлөвлөлтүүд хийгдээд байгаа юм. Цогцоор нь газар чөлөөлөлт хийж, хороолол барих төлөвлөлтийг хийж чадсангүй. Энэ алдааг засахаар УИХ-д өргөн бариад буй Авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төсөлд зохицуулалт тусгаж байна.
     
  • Өмнөх Засаг дарга нарын хэрэгжүүлсэн гэр хорооллыг орон сууцжуулах сайн төслүүдийг боловсронгуй болгож гэр хорооллыг богино хугацаанд орон сууцжуулахыг төлөвлөж байна.
     
  • Бат-Үүл даргын үед хэрэгжүүлсэн АХБ-ны санхүүжилттэй гэр хорооллыг орон сууцжуулах зургаан дэд төвийн дэд бүтцэд суурилж, газар чөлөөлөлтийг хийж цогцоор нь орон сууц барина.
     
  • АХБ-ны санхүүжилтээр Баянхошуу, Сэлбэ буюу Долоон буудал эхтэй дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан. Сэлбэ дэд төвд 12,000 орчим, Баянхошуу дэд төвд 6,000 гаруй айлын орон сууц баригдана.
     
  • Сэлбэ дэд төвд байгаа 158 га байршилд 2,000 нэгж талбар айлын газрын чөлөөлөх төлөвлөлтийг хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр дундаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий 12,000 айлын иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг барих санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл хангагдаад байна.
     
  • Сэлбэ дэд төвд 12,000 айлын орон сууц баригдсанаар газраа чөлөөлсөн 2,000 айл орж, үлдсэнд нь Хайлааст, Чингэлтэй, Дарь-Эх, Таван буудлын замын баруун хэсэгт байгаа айлуудыг оруулах юм.
     
  • 158 га талбайг орон сууцжуулснаар Сэлбэ голын усны урсцын тохируулга бүхий үерийн далан шуудуутай болно. СУИС, эрүүл мэндийн салбарын болон төрийн томоохон байгууллагуудыг эдгээр орон сууцны хороолол дунд төлөвлөх төслийг ирэх жилийн барилгын ажил эхлэх улирал буюу дөрөвдүгээр сараас эхлүүлнэ.
     
  • Дэд төвүүдийг байгуулснаар Улаанбаатарын утаа 22%, авто замын түгжрэл 36.3%-аар буурах тооцооллыг гаргасан байгаа.
     
  • Одоо Дэнжийн мянга, Шархад, Дамбадаржаа, Толгойт дэд төвд айлуудын газар чөлөөлөх, инженерийн шугам татах, авто замын трасс татах ажил эхэлсэн.

Бусад мэдээ

ЦЕГ: Өсвөр насны охид нэгийгээ орцонд зодсон хэрэгт холбогдогчдыг шалгаж байна

ЦЕГ: Өсвөр насны охид нэгийгээ орцонд зодсон хэрэгт холбогдогчдыг шалгаж байна

Орцонд нэг охин бусдыг зодож байгаа бичлэг нийгмийн сүлжээнд гарсан. Хэргийн талаар Цагдаагийн ерөнх

Боловсролын их сургуулийн баруун талын авто замыг 7 сарын 27-нд хаана

Боловсролын их сургуулийн баруун талын авто замыг 7 сарын 27-нд хаана

Улаанбаатар хотод дулааны шугам засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна.Дулааны 2А магистраль шугам

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.