Орон сууцны ипотекийн зээлийн 2013 оноос олгож эхэлжээ. Одоогоор орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд зээлийн 20 хувийг банкууд, 80 хувийг Монголбанкнаас санхүүжүүлж байна.
Монголбанк нь хуулийн хүрээнд ямар нэг төсөл хөтөлбөр санхүүжүүлэх үүрэггүй тул ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх нь зөв гэж үздэг. Одоогийн байдлаар энэ хөтөлбөрт 4.6 их наяд төгрөг зарцуулаад байгаагийн 3.6 их наяд нь Төвбанкны, нэг их наяд нь банкуудын мөнгө. Улсын хэмжээнд 115 мянган өрх ипотекийн зээлээр орон сууцтай болсон ба одоогоор 70 мянга гаруй хүн ипотекийн зээл төлж байна.
2023 онд зээлийн эргэн төлөлтөөр 550 тэрбум төгрөг орж ирэх ба үүнийг дараагийн санхүүжилт болгон зарцуулна. Ипотекийн зээлийн санхүүгийн эх үүсвэр хүрэлцээгүй байгаа тул хүссэн иргэд материалаа өгсөн ч хүлээлт их байна. Банкуудаас хамгийн их ачаалалтай байгаа нь Хаан банк бөгөөд тус банкинд 2022 оны 12-р сард материалаа өгсөн хүн өнгөрсөн долоо хоногт зээлээ авч байна гэж Төвбанкнаас мэдээлэв.