fitness
  • 498 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-30

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2009 оноос эхлэн худалдан авсан автобуснуудын худалдан авалттай холбоотой хууль бус ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. 

Х.Нямбаатар, Автобус худалдан авахтай холбоотой хууль зөрчсөн байж болзошгүй хэд хэдэн асуудал байгааг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх болно. Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэх ажлыг 2009 оноос хойш хэд хэдэн удаа зохион байгуулсан. 2014 онд БНСУ-ын Дэү корпорацийн 400 автобусаар парк шинэчлэл хийсэн. Зам тээврийн яамнаас захиалж, сонгон шалгаруулалт зарлалгүй худалдан авалтыг шууд гэрээний хэлбэрээр хийсэн байна.

Дээрх 400 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан хэр нь улсын болон нийслэлийн өмчид бүртгэхгүйгээр 10 аж ахуйн нэгжүүдэд шууд шилжүүлж бүртгүүлсэн. Тухайлбал, Автобус-1 компанид 120-ийг, Автобус-3-д 80-ыг, Цахилгаан тээвэрт 50-ийг, Эрдэм транс-д 30-ийг, Автобус нэгдэл 10-ыг, Мяралзаа 8-ыг, Сутайн буянт 30-ийг, Тэнүүн-Огоо 50-ийг, Тэнүүн дэлгэрт 14-ийг, Атибус 8-ыг гэх мэтээр хуваан авч, тухайн үеийн ханшийн зөрүүнээс 35.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий автобусуудыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэлгүй шууд ААН-үүдийн нэр дээр өгсөн байна. 

Дээр дурдсан ААН-үүд улсын төсвөөр худалдан авсан автобусны эргэн төлөлтийн багахан хувийг цөөхөн байгууллага төлсөн. Бусад нь 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан. 

Энэ хугацаанд Нийслэлийн өмчийн харилцааны газраас хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандсан боловч анхнаас нь шууд хувийн ААН-үүдэд бүртгүүлсэн учир нэхэмжлэх эрхгүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэл хүлээн авч, иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. 
 

Бусад мэдээ

Сэтгэцийн эмгэгтэй хоёр иргэн алга болжээ

Сэтгэцийн эмгэгтэй хоёр иргэн алга болжээ

Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Мэргэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 385 км,

Оюутнууд эрүүл мэндийн даатгалд жилд 66 мянган төгрөг төлнө

Оюутнууд эрүүл мэндийн даатгалд жилд 66 мянган төгрөг төлнө

Оюутан та ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх ба шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр шаардлагат

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.