fitness
  • 279 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-31

Боловсрол, шинжлэх ухааны сайд О.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдуард Фабе нарыг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд салбарын сайд УИХ-аар батлагдсан боловсролын багц хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөн юм. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд: 

  • Хөтөлбөрийн шинэчлэл хийх
  • Санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх  
  • Үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх  
  • Багш бэлтгэл болон хөгжүүлэх  
  • Цахим шилжилт
  • Удирдлага менежментийг сайжруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт гаргана гэж төлөвлөж байгаа юм.  

Эдгээр шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкны дэмжлэг, хамтын ажиллагаа чухал нөлөөтэй болохыг Л.Энх-Амгалан сайд онцоллоо. Тэр дундаа хөтөлбөрийн шинэчлэл хийх, цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлт гаргав. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлээр засгийн газар онцгой анхаарал хандуулж байна. Үүний үр дүнд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн. Харин ерөнхий боловсролын сургуульд элсэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа учраас гурван ээлжид шилжих эрсдэл жил бүр үүссээр байна. Тиймээс боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ.

Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахын тулд үр ашигтай төлөвлөлт хийх, ингэхдээ төр хувийн хэвшлийн урт хугацааны түншлэлийг бий болгох чиглэлээр хамтрах юм. Азийн хөгжлийн банкны зүгээс техник туслалцааны дэмжлэг үзүүлэх боломжтой талаар мэдээлэл өгсөн юм.

Бусад мэдээ

Нийслэлийн хэмжээнд 20,000 ам метр талбайг зүлэгжүүлэхээр болжээ

Нийслэлийн хэмжээнд 20,000 ам метр талбайг зүлэгжүүлэхээр болжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанба

Нийт нутгийн 70 орчим хувьд дунджаас ахиу хэмжээний хур тунадас орж 60 хувьд зуншлага сайн байна

Нийт нутгийн 70 орчим хувьд дунджаас ахиу хэмжээний хур тунадас орж 60 хувьд зуншлага сайн байна

Өнгөрсөн жил нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байсан бол энэ жил 60 хувьд сайн байгаа талаа

Ариунзул С.
Ариунзул С.