fitness
  • 309 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-31

Аравдугаар сарын 30-наас эхлэн баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, орон нутгийн зам, даваанд халтиргаа гулгаа үүссэнийг Онцгой байдлын газраас анхааруулсан. 


Аравдугаар сарын 31-ний өдрийн 10.50 цагийн байдлаар Улаанбаатараас Дархан руу явах замын Баруунхараа орох хэсэгт том оврын ачааны машин гулган зам хааж, зогсжээ. Иймд элс цацаж, том оврын машиныг гулгаатай замаас гаргасан байна. Иймд жолооч нар автомашиндаа өвлийн дугуй тавьж, хурдаа тохируулан зорчихыг анхааруулж байна.  

Цас нийт нутгаар үргэлжлэн орох ба 31-нээс баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  ялимгүй хур тунадас орно. 11 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-3-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 1, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Бусад мэдээ

Цахим гадаад паспорттой монгол иргэд "Чингис хаан" нисэх буудлын төхөөрөмжид уншуулан хил нэвтэрдэг болжээ

Цахим гадаад паспорттой монгол иргэд "Чингис хаан" нисэх буудлын төхөөрөмжид уншуулан хил нэвтэрдэг болжээ

Манай улсын иргэд энэ оны гуравдугаар сарын 1-нээс цахим гадаад паспорт захиалан авах боломжтой болс

ЭМХҮТ:  Монгол Улсад эмчлэх боломжгүй хоёр өвчнийг эмчилж, мэс заслын эмчилгээг амжилттай нэвтрүүлээд байна

ЭМХҮТ: Монгол Улсад эмчлэх боломжгүй хоёр өвчнийг эмчилж, мэс заслын эмчилгээг амжилттай нэвтрүүлээд байна

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө 38 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Эх, хүүхдийн эрү

Ариунзул С.
Ариунзул С.