fitness
  • 394 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-31

Стрептококкийн халдвараар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчин хүндэрсэн тохиолдолд ангина буюу хэрэх өвчин, үе мөч, зүрх, тархины өвчлөл, олдмол гажиг бий болгодог тул аль болох эрт үед нь оношилж эмчлэхийг эмч нар зөвлөдөг.

Сэлэнгэ аймагт "Стрептококкийн халдвараас сэргийлэх эрт илрүүлэх, үзлэг оношилгоо”-г энэ сарын 30-нд эхлүүлж, эхний ээлжид Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 11 мянга орчим хүүхдийг үзлэгт хамруулахаар ажиллаж байна.

Хоёр өдөр үргэлжлэх үзлэгийг 17 сум, зургаан тосгонд зохион байгуулж буй бөгөөд эхний өдөр нийт хүүхдийн 51,7 хувь нь хамрагдсан байна.


Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан нь ЭМЯ-тай хамтарч манай улсад “Амны хөндийн эрүүл ахуй, стрептококкийн халдвараар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчнийг эрт үед нь оношилж, эмчлэх” хөтөлбөрийг улсын хэмжээнд үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Уг үйл ажиллагааны хүрээнд есдүгээр сард орон нутгаас Сэлэнгэ аймаг болон нийслэлийн хоёр дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 17 сум, зургаан тосгоны ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд онол, дадлага хосолсон багц сургалт явуулж, бэлтгэл ажлаа хангасан юм.

Үзлэгийн үеэр ажлын хэсгүүд таван бүсэд хуваагдаж, сум, тосгодын Засаг даргын тамгын газар, ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүдийг арга зүйгээр хангаж ажилласан байна. Тэд дараагийн ээлжээр 6-12 дугаар ангийн 10 мянга гаруй хүүхдийг ирэх онд үзлэг, оношлогоонд хамруулахаар төлөвлөжээ.


 Мөн шинжилгээ эерэг болон эргэлзээтэй гарсан үед эмчилгээний дараагийн шатны арга хэмжээг хугацаа алдалгүй эхлүүлэх учраас хүүхдээ үзлэг, оношлогоонд идэвхтэй хамруулахыг  эцэг эхчүүдэд зөвлөлөө. 


Бусад мэдээ

Бага насны хүүхдийн амь насанд хүрэх, хүчиндэх, бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэгт холбогдсон бол хугацаанаас нь өмнө суллахгүй

Бага насны хүүхдийн амь насанд хүрэх, хүчиндэх, бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэгт холбогдсон бол хугацаанаас нь өмнө суллахгүй

Засгийн газрын хуралдаанаар ялын бодлогын хүрээнд Эрүүгийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар шийд

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкийг Алтан гадас одонгоор шагнав

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкийг Алтан гадас одонгоор шагнав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкийг эх орондоо бүрмө

Ариунзул С.
Ариунзул С.