fitness
  • 413 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-01

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 100,000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дараах асуултыг асуулаа. 

Тэрбээр "Төсөв өргөн баригдаад хоёр дахь хэлэлцүүлэг болох гэж байдаг. Хуулийн төсөл боловсруулаад Төсвийн байнгын хороо хэлэлцвэл нэг өөр хэрэг. Гэтэл иргэдээс авсан саналаа та нар шийд гээд Төсвийн байнгын хороон дээр асуудал оруулж ирээд, гишүүдийг дунд нь талцуулаад байгаа нь ойлгомжгүй байна.

Мэдээж хэрэг иргэдээс татвар багасгах, буцаан олголтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал асуувал 100 мянга байтугай хүн дэмжинэ. Татварыг нэмэгдүүлнэ гэвэл хэн ч дэмжихгүй нь ойлгомжтой шүү дээ. Хэрвээ НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлбэл 600 тэрбум төгрөг дутна шүү дээ. Хөрөнгө оруулалтаа хас гэж байгаа юм уу" хэмээв. 

Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Иргэд тодорхой асуудлаар санал гаргах эрх нь нээлттэй. Бидний хувьд дүн шинжилгээ хийж судалж байж дараагийн шийдлийг гаргах үүрэгтэй. Байнгын хороо уг асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах эрхтэй. Мөн хяналт шалгалт явуулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж болно. 

Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг нь хангуулахад анхаарна. Байнгын хороо ажлын хэсэг гаргаад, нухацтай тооцоо судалгаа хийж байж, шаардлагатай бол УИХ-д танилцуулна. УИХ-д тогтоол болон шийдвэрийн төслийг танилцуулж шийдүүлж болно. Засгийн газарт холбогдох хууль санаачлах чиглэл өгч болох юм. УИХ ч бас хуулийн төсөл боловсруулж болно гэж харж байгаа" гэдгийг хэллээ. 

Бусад мэдээ

405, 429 дүгээр хорих ангийн албан хаагчдад 5 жилийн нэмэгдэл олгохоор ажиллаж байна

405, 429 дүгээр хорих ангийн албан хаагчдад 5 жилийн нэмэгдэл олгохоор ажиллаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа болон Ерөнхий газрын да

Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэн Ч-г баривчилжээ

Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэн Ч-г баривчилжээ

Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол улсын иргэн “Ч”-г энэ оны 10 дугаар сарын 01-ни

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.