fitness
  • 419 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-01

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх талаар нийтийн өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

Байнгын хорооны ажлын хэсэгт МҮХАҮТ, СЕО клуб, МҮЭХ болон Монголбанк, ҮСХ зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулж, тооцоо судалгаа гаргуулан ажиллах нь зүйтэй гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж байна.

Тэрээр НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, сайжруулснаар төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн үндэслэлийг дээрх байгууллагууд холбогдох олон улсын зөвшөөрөгдсөн аргачлалаар тооцон ирүүлсэн болохыг танилцуулсан. Уг тооцооллоор хуулийн хэрэгжилт сайжирч, холбогдох арга хэмжээнүүдийг авснаар төсвийн орлого 534-635 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой аж. Мөн буцаан олголтыг нэмэгдүүлснээр иргэдийн оролцоотойгоор татварын орчин дахь хууль зөрчсөн, шударга бус үйлдлийг илрүүлэх, авлигатай тэмцэх асуудалд эерэг нөлөө гарна гэж үзжээ. Одоогоор татвараас зайлсхийх асуудлаар улсын хэмжээнд 620 хэрэг шалгагдаж байна.

Бусад мэдээ

Жилийн хугацаанд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөгөөр өсжээ

Жилийн хугацаанд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөгөөр өсжээ

Мөнгөний нийлүүлэлт 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.9 их на

53 жилийн өмнөөс үүссэн Цагаан нуурын хогийн цэгийг устгалд оруулахаар болжээ

53 жилийн өмнөөс үүссэн Цагаан нуурын хогийн цэгийг устгалд оруулахаар болжээ

1970 оноос хойш үүссэн цагаан нуурын хогийн цэгийг устгалд оруулахаар болжээ. Тодруулбал Баян-Өлгий

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.