fitness
  • 423 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-01

“Чихрийн шижингийн өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулахад төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн профессор Х.Алтайсайхан мэдээлэл өгөв.

Тэрээр "Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр арваннэгдүгээр сарын 14-ний өдөр тохионо. Энэ хүрээнд маргааш орон даяар чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдэд хийж эхэлнэ. Аймаг, дүүргийнхээ өрхийн эмнэлэгт очин уг үнэлгээг хийлгэх боломжтой.

2021 онд дэлхийн хэмжээд 537 сая хүн чихрийн шижингээр өвджээ. Энэ өвчнөөр өвдсөн хоёр хүн тутмын нэг нь оношлогддоггүй байна. Шинж тэмдэг нь бүдэг илэрдэг учраас сүүлд оношлогдож хүндрэх эрсдэлтэй. Чихрийн хэв шинж нэг гэж байдаг ба ихэвчлэн хүүхэд, залуучуудад тохиолддог. Энэ нь цусан дах сахарыг зохицуулдаг инсулинээ ялгаруулахгүй учраас өдөр бүр инсулин тарьдаг гэсэн үг. Дэлхий даяар зургаан секунд тутамд нэг хүн чихрийн шижин өвчний улмаас нас бардаг.  

Монгол Улсад 2019 онд хүн амын дунд судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд 1000 хүн тутамд 150 хүн чихрийн шижинтэй  байх магадлалтай байна. Энэ нь 300 гаруй мянган хүн чихрийн шижинтэй байх магадлалтай юм.  Чихрийн шижин өвчин үүсгэх эрсдэлт дараах хүчин зүйлс орно

  • Өөх тос ихтэй, шим тэжээлгүй хоол хэрэглэдэгтэй холбоотой
  • Мөн манай улсын арван хүн тутмын 1 нь архинд донтсон. Энэ нь гурван эрэгтэй тутмын нэг нь архи уудаг гэсэн үг.
  • Хоёр хүн тутмын нэг нь тамхи татаж байна

Чихрийн шижинг эрт оношилбол эмчилж болдог. Чихрийн шижинтэй таргалалттай хүмүүс  маш хурдан турдаг. Ам цангаж, их шээж, хараа муудах, хөл гар бадайрах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.  Судалгаагаар чихрийн шижингээр өвчлөх өвчлөл нэмэгдэж байна. Нэгэнт чихрийн шижингээр өвчилсөн бол насан туршдаа дэглэм барьж, хүндрэлээс сэргийлж болно" гэлээ.  

Бусад мэдээ

73 мянган иргэний цалин 550 МЯНГАН ТӨГРӨГ болж өснө

73 мянган иргэний цалин 550 МЯНГАН ТӨГРӨГ болж өснө

Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг цаг

Д.Ганбаатар: Дарханы Хонгор суманд агаарын дугуй бүхий архи, согтууруулах ундаагүй бүс байгуулагдаж байгаа

Д.Ганбаатар: Дарханы Хонгор суманд агаарын дугуй бүхий архи, согтууруулах ундаагүй бүс байгуулагдаж байгаа

Дархан-Уул аймгийн Хонгор суманд агаарын дугуй, хийлдэг чарга, картинг машин бүхий экстрем төв энэ с

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.