fitness
  • 393 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-02

Польш улсад 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэгвэл Монголын хоёр тамирчин тус тэмцээнээс алтан медаль хүртлээ. Тэмцээний 5-8 насны хөвгүүдийн ангилалд Нямбаярын Хангай, 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин нар дараагийн өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, алтан медаль хүртэх нь тодорхой болжээ.

Б.Мөнхжингийн хувьд 2014 онд Эстони улсын Таллинд болсон өсвөрийн ДАШТ-ий U-11 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны даамчин боллоо. Тэрбээр энэ амжилтаараа Олон улсын мастер цолны болзол хангаж байгаа юм. Нэмэлт мэдээллийг хүргэхэд Залуучуудын ДАШТ-ээс 2000 онд Насанбаярын Мөнхтуяа мөнгө, 2014 онд Цогтбаатарын Сүхбат хүрэл, 2015 онд Баатарсүхийн Мөнхжин хүрэл, 2019 онд Мөнхбаатарын Шийравжамц мөнгө, Баярын Мишээл хүрэл медаль хүртэж байсан юм.

Бусад мэдээ

Л.Гантөмөр: Монголын газар нутгийг гадаадын иргэдэд эзэмшүүлэх хуулийг эсэргүүцэж, хойшлуулахыг шаардаж байна

Л.Гантөмөр: Монголын газар нутгийг гадаадын иргэдэд эзэмшүүлэх хуулийг эсэргүүцэж, хойшлуулахыг шаардаж байна

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эрс эсэргүүцэж байгаа талаараа бай

Дуучин Г.Эрдэнэчимэг: Би огторгуйн охин мэт эрх чөлөөтэй байхыг хүсдэг

Дуучин Г.Эрдэнэчимэг: Би огторгуйн охин мэт эрх чөлөөтэй байхыг хүсдэг

"Огторгуйн охин" нэрний тухайд?Яагаад “Огторгуйн охин” бэ гэж нэрлэсэн бэ гэвэл бүх л хүн бусдыг өөр

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.