fitness
  • 1016 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-19

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь үндэсний хэмжээнд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн мэдээ, мэдээлэлд дэмжлэгт хяналт хийж мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн. Монгол Улс нярайн түнхний хэт авиан тандалт шинжилгээг 2010 оноос нэвтрүүлсэнээр Улаанбаатар хот, 21 аймагт амжилттай хэрэгжиж, олон мянган хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадсан билээ.

ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн нар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар (ЭМГ), Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ), Аймгийн нэгдсэн эмнэлэг (АНЭ), Өрхийн эрүүл мэндийн төвд (ӨЭМТ) ЭМС-ын тушаалын хэрэгжилт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, тушаал, шийдвэрийн талаарх эмч, мэргэжилтэн нарын мэдлэг, мэдээллийн чанарыг үнэлэн, дэмжлэгт хяналт хийлээ.
 Дэмжлэгт хяналтын явцад нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд хяналт хийж, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгуулж,  мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав.
 

Бусад мэдээ

Барилга, талбайн засварын ажлын хажуугаар явахгүй байхыг анхаарууллаа

Барилга, талбайн засварын ажлын хажуугаар явахгүй байхыг анхаарууллаа

Амьгүй механик хүчинд өртөж гэмтэхээс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ

Ариунзул С.
Ариунзул С.